Иргэд нь зам дээр халтирч бэртсээр... Харин хотын дарга удирдлагууд мөнгө санхүү байхгүй, цас мөс хайлуулах бодис байхгүй гэсэн шалтгаанаар ам тагласаар долоо хоногийг үдэж байна.

Аргаа барсан иргэд өөрсдийн хүчээр цас мөснөөс салахаар өөр өөрийн чадахаараа л тэмцэж эхэлсэн. Гэтэл өнөө мөнгө төгрөг, санхүү байхгүй хотын даргад маань найрлаж цэнгэх мөнгө бол байгаа бололтой. Хотын мээр нийслэл Улаанбаатар хотын захирагч Су.Батболд маань сэтгүүлчдийг нэг оройны хоолонд урьсан ажээ.

Энэ тухай Мөнхцэцэг Цэрэнжамц гэгч өөрийн цахим хуудсандаа "Сэтгүүлчид маань хотын даргын нэг оройн хоолонд арай "явчихгүй" байлгүй дээ?" ийнхүү жиргэсэн байна. 

Ямартаа ч Хотын дарга маань өөрийн зам мөрөө засах сэтгүүлчдэд сайхан харагдах гэж их хичээж байгаа бололтой. 

 

 

Эх сурвалж: http://www.facebook.com/photo.php?fbid=1150035658365878&set=a.576631482372968.1073741835.100000783640680&type=3&theater