Бөөгөөр засал хийлгээд ГССҮТ-д хүргэгджээ
2016/11/26
Хүний шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний сонголт, үндсэн хуулиар олгогдсон эрх. Харин шашин шүтэж, засал хийлгэж байгаа нь энэ гээд гэмтэх тохиолдол гарсаар байна. Яг ийм жишээ энэ сарын 22-нд гарсан байна. Тодруулбал Б гэх 32 настай эр бөөгийн зан үйл хийлгүүлж байхдаа халуун чулууны уураар ариулуулсан байна. Энэ үедээ нүүр, цээж, гуя зэрэг газраа түлэгдсэн байна. Улмаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Хэрвээ ГССҮТ-д хүн ирсэн бол тухайн эмнэлгийн цагдаа хэргийг цагдаагийн байгууллагад мэдээлдэг. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгадаг. Бөөлүүлж байгаа энэ хэргийг мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Тиймээс шашны зан үйл хийлгэхдээ аюулгүй байдлаа анхаарч, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос сэрэмжлүүлж байна.
М.Мөнгөн
yu · 2016/11/27
Xaraal idsen buu nar uxeese
zochin · 2016/11/27
бөө бол шашин биш
raga · 2016/11/26
ali ert bolson ybdal. buruu boo deeree ochbol iimerhuu ym ih bolnoo. odoo tengeriin shuult ybagdaad arai gaiguui bolj baih chig bna
lol · 2016/11/26
Миний мэдэхээр 5-6 жилийн өмнөх явдал шиг санагдах юм. Жаахан шинэ мэдээ оруулана байгаа сэтгүүлч нараа
эрдэнэ · 2016/11/26
Бөө нар сөнөтүгэй.