Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын хийж байгаа ажил, хэлж ярьж буй зүйлд олон нийт нэлээд бухимдалтай болж, ийм хотын даргатай болсондоо сэтгэл гонсгор байгаа нь цахим сүлжээнээс хүртэл илт мэдэгдэж байна.

Тэгэхээр түүний албан тушаал өөрт нь тохироогүйн дээр томдчихжээ гэж ойлгож болохоор байгаа юм. Угаас тэрээр шүүмжлүүлэх зүйлээ өөрөө хийгээд хийгээд ч гэждээ хийх учраа олохгүй буруу зөрүү ярьж, болох болохгүй үйлдэл гаргаж байна.  Тухайлбал, хоёрхон өдрийн цасыг цэвэрлэж чадаагүйн улмаас халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол болон явганаас гэмтэж бэртсэн хүмүүс Гэмтэлийн эмнэлгийг ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүргэсэн. Өмнөх жилүүдэд цас ордогоороо орж байсан ч арай ийм байдал үүсч байсангүй.

Халтиргаанаас үүдсэн хүндрэл бэрхшээл хотын иргэдийг гонсойлгож байх зуурт Су.Батболд  “Өнгөрсөн онд өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Цас давтамжаасаа гадна  хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна” гэж хэлээд оюутан, цэрэг гээд цас цэвэрлэж болох хүмүүсийг албадан дайчилж цас цэвэрлүүлэв.  Өөрөөр хэлбэл тэрээр цас орохыг тоолсноос өөр ажил хийгээгүй болтой. Мөн цасыг хэрхэн цэвэрлэж, ямар зохион байгуулалтаар ажиллах эсэхээ мэдэхгүй, учраа олохгүй баг хамт олныг бүрдүүлсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Ингэхээр төрийн жирийн албан хаагчид, менежмент гүйцэтгэлийн ажлыг хийдэг байсан хүмүүсийг халж, оронд нь өөрийнхөө намын ямар ч хамаагүй нөхдийг ажилд авч өөрийн багаа бүрдүүлнэ гэж гайхуулдаг жишээ нэг тод жишээ энэ. Өөрийн багийнхан нь өмнө нь энэ мэт ажлыг хийж, хэрэгжүүлж байсан чадал, туршлагагүйн улмаас барьж алдаж байна.

Түүнээс гадна хотын даргад өнгөрсөн жилийн турш 13 удаа цас орсон гэж хэн хэлэв. Хэдэн удаа цас орсныг тоолж суудаг мөн завтай хүн ээ. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт “Би бага байхдаа хол сургуульдаа явдаг байсан. Хацар амаа хөлдчихдөг л байсан. Мэдэхгүй ээ хүүхдийн сургууль ойр байна гэдгийг ойлгохгүй байна” гэж хэлж байгаа нь цахимаар нэг шуугиан үүсгэв. Түүний энэ мэт үг, үйлдлээс харахад аливааг өөрчилж, шинэчилж, сайжруулах сонирхол бага бөгөөд тухайн нөхцөл бүрт нь тааруулсан хариулт хэлж өөрийгөө өмөөрөх арга хайдаг нөхөр гэж ойлгодооод байна. Мөн тэрээр өөрөө цас цэвэрлэж, хогны машинд цас ачиж байгаа зураг бичлэгээ цахимаар түгээж шоудав. Дарга хүн цас цэвэрлэлээ гээд тухайн ажилд ахиц дэвшил гарна гэж байх уу. Энэ бол түүний бусдад таалагдах гэсэн гэнэн хүсэл байж таарна. Тиймээс олон нитй хэрэв Үүл дарга хотын дарга байсан бол хэзээ ч цас цэвэрлээд зогсохгүй байсан ч цасны асуудлыг шийдвэрлэж чадахгүй ийм хүнд байдалд орохооргүй байлаа гэж байна. Тэгэхээр хотын иргэд Су. Батболдыг Бат-Үүл даргатай харьцуулаад гонсойгоод байх шиг...

Үргэлжлэл бий...

Г.Наран

zaluu.mn