С.Дэнзэнгийн хорих хугацааг сунгасан байна
2016/11/29
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг ЗГХЭГ-ын дэд дарга асан, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-аас үргэлжлүүлэн шалгасаар байна.
Түүнийг өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа саатуулж, нэг удаа батлан даалтад гаргаад байв. Г.Дэнзэнг өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр дахин саатуулан хорьсон. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр түүний хорих хугацааг нэг сараар сунгасан байна. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн боловч гадаадад нэг хэсэг орогноод эргэн ирэхэд нь анх баривчилж байв. “Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг