ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын цирк Монголчуудад зориулан  Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Дельфинарий” асар байгуулан  гайхалтай тоглолтыг толилуулж байгаа билээ.

Аав, ээж, хүү гурван дельфин үзэгчдэд өөрсдийн дуулах, бүжиглэх, зурах, сагс тоглох,  цагариг эргүүлэх зэрэг олон гайхалтай үзүүлбэр хийж  байгаа. Үзэгчдийн таашаалд нийцэж буй тоглолтыг гадаад харилцааг дэмжин ажиллагч “Тэнгэрийн Модун” ТББ, Московский Дельфинарий хамтран зохион байгуулж байгаа. Тэгвэл “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллагаас  тоглолтыг  үзэх хүсэлтэй ч  амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдийн төлөөлөл болгож 97-р сургуулийн сурагчид мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уг тоглолтыг 11-р сарын 30-ны өдрийн 18:00 цагт үзүүлэхээр болжээ.  Яг энэ тоглолтыг  үзэхээр ирсэн  үзэгчдэд зориулан реппер Gee уран бүтээлээ  ухаалаг дельфинүүдтэй хамтран  хүргэх юм. 

Аав, ээж, хүү гурван дельфиний тоглолтыг үзсэн олны танил эрхмүүд гайхалтай тоглолт үзэхийг урьж байсан юм. Энэ удаад Монгол улсын Гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо үзэгчдийг урьж байна. 

 

 

 

Хилийн чандад амьтны хүрээлэнд л харах боломжтой дельфинийг тун ойроос үзэх боломжтой энэхүү  тоглолтыг та  лхагва, пүрэв, баасан гаригт 18 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагуудаас үзэх боломжтой.

Хүүхэд ч гэлтгүй том хүн үзэж болохоор уг тоглолтыг хүмүүс  гэр бүлээрээ  ихээр үзэж байгаа. Тасалбарыг  Үндэсний соёл амралтын хүрээлэн, Улсын их дэлгүүрт  худалдаалагдаж байгаа бөгөөд тоглолтын дараа үзэгч та бүхэн ухаалаг дельфинтэй хамт зургаа авхуулах боломжтой.