Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2016/11/30
2016.11.30 / БИЛГИЙН ТООЛЛЫН 1
Өвлийн дунд цагаан хулгана сарын Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Үс засуулбал: Нас ахар болно Наран ургах, шингэх: 08.19-17.09 Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Ус |
|
Аргын тооллын 11 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 1, Эрхтэний тэнгэрт одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. |