Хүнээ л таньж суугаарай охид оо
2016/11/30
Сайн байна та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энд ингээд захидал бичиж суух цаг ирдэг юм байжээ. Надтай адилхан салалт гэдэг зүйлийг үзсэн хүмүүс зөндөө байдаг бололтой уншаад байхнээ. Би ч гэсэн өөрийхөө асуудлаас хуваалцаж санал бодлоо солилцъё гэж бодлоо.
Бичээд байвал нэлээн их зүйл болох байхаа товчхондоо би нөхрөөсөө салчихсан. Ер нь бусдаараа гайгүй хүн боловч маш ууртай уурлахаараа намайг элдвээр харааж гар хүрдэг болсон. Амьдраад удаагүй байж. Би тэсээд тэвчээд аргалаад амьдарч болох л байсан байх л даа. Гэхдээ л амьдралд санал зөрөх үе зөндөө гарна хэрэлдэх муудалцах тэр болгонд би уурлахгүй юу ч хэлэхгүй хүний аяыг олох гэж ядаж амьдарч чадна гэжүү.
Надад дутагдал зөндөө байсаан байсан юм болгонд өөрийгөө зөвтгөхгүй ингээд салсан хойно бүр л тэгж санагдаж байна. Хайртай байсных юм болов уу. Гэхдээ би тэвчээр муутай, аргадуулах гээд гомдоллож уурладаг байснаас бусдаар муу эхнэр байгаагүй л гэж бододгийн өөрийгөө. Салаад явсны дараа огт гуйгаагүйг бодоход надад сэтгэлгүй л юм байлгүй. Ер нь эр хүн хайртай хүндээ гар хүрдэг юмуудаа ядаж л маш их гэмшдэг байлгүй. Нэг гар хүрсэн хүн зогсдоггүй гэдэг юм билээ ирээдүйгээ бодоод л салчихсан гэсэн ч бас айдастай л байх юм.
Зарим хүмүүс дараа дараачийн амьдрал бүр дорддог л гэх юм. Зарим нь сайн хүнтэй учраад сайхан амьдарсан л гэнэ. Хүн өөрөөсөө их хамаарах л байх л даа. Миний хувьд айж байна ахиж хүнд дурлаж шархалж зовохоос. Гэхдээ хүүгээ сайн аавтай болгочмоор л байна. Та бүхэн амьдралын туршлагаасаа хуваалцаач. Аа тэгээд охид бүсгүйчүүддээ захиахад хүнээ сайн таниж үерхээрэй яаран хүүхэдтэй болвоо. Удаан амьдарч таниж мэдээд хүүхэдтэй болоорой. Над шиг ийм тэнэг алдаа гаргаж үр хүүхэд битгий зовоогоорой гэж дахин дахин захия…
Зочин · 2016/12/01
Монголчуудын заншил байсан. Удам угсааг нь харж, хүрэн бэрийг аав ээж нь сонгодог байсан. Энэ бол удам угсаагаа бодсон маш зөв арга зам юс. Дурлал хайр халууун ч Дасахгүй гээд яах билээ гэдэг үг чинь эртнээс гаралтай. нийлсэн 2 дасаж л дуусдаг. Өнөө цагт ингэх нь боломжгүй ч ханилах гэж байгаа хүнээ аав ээждээ үзүүлж харуулаад дургүй байвал больсон дээр. тэд чинь чиний төлөө тэр хүн гярхай харах болно. ээж ааваасаа зөрсөөр байгаад суусан үнэхээр буруу юм хийсэн байна гэж хожим нь хэлдэг хүүхнүүд зөндөө байна