Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тодруулбал өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө.
 
Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, МУГЖ, дуучин  Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна.