Ж.Энхбаяр гишүүнийг гашилгасан “Хилийн тухай” хууль
2016/12/02
УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хилийн тухай хуулиар шалган нэвтрүүлэх байгууллагыг Хил хамгаалах байгууллагад оруулж байгаа. Гадаадын иргэний харъяатын байгууллага олон хууль тогтоомжоор хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй. Тиймээс энэ байгууллагыг нь хэвээр нь үлдээж, чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэж онцолсон юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсын нийт нутаг дэвсгэрт 26 боомтоор 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1.1 сая вагон зорчсон. Шалган нэвтрүүлэхтэй холбоотой олон зөрчил гарсан. Тиймээс Шалган нэвтрүүлэх байгууллагыг Хил хамгаалах газарт шилжүүлэхийг энэ хуулиар зохицуулж байгаа. Хууль батлагдах юм бол олон улсын гэрээний дагуу хил зөрчлийн асуудлыг одоогийнх шигээ шийдэх юм. Мөн улсын хил хамгаалалтад техник, технологийн дэвшилтэт байдал хэрэгтэй байгааг уг хуулиар зохицуулахаар тусгасан байна.
УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авсны дараа Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл түүнийг дагалдах хуулиудыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи буюу 90 хувь үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Хилийн хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хилийн цэргийг хилийн цагдаа болгох хууль оруулж ирлээ гэж мэдэгдэж байсан. Тиймээс бид УИХ-ын гишүүн Ж.Энхбараас энэ талаар тодруулах гэсэн боловч удаа дараа татгалзсан юм.
Хилийн тухай хуулинд хилийн цэргийг хилийн цагдаа болгоно гэсэн заалт огт тусгаагүй байхад Ж.Энхбаяр гишүүн чухам юуны учир ингэж “улс төр” хийсэн нь тодорхойгүй байна. Буруу зөрүү ойлгоод шуугиан дэгдсэн байж болзошгүй. Бид энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.
М.Мөнгөн
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх