Ц.Мөнх-Оргил: Би Ерөнхийлөгчийн өмнөөс ярьж чадахгүй
2016/12/03
Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос цөөн зүйл тодрууллаа.
- 14-р далай ламын айлчлалтай холбоотойгоор олон мэдээлэл байгаа. Үүнд та салбарын сайдын хувьд тайлбар хийхгүй юу?
- Зарим хэвлэлд тухайлбал, “Зууны мэдээ” сонинд Г.Жамъян гуайн бичсэн “Сэжигтэй айлчлал” гарчигтай өгүүлэл гарсан байна лээ. Тухайн нийтлэлд Засгийн газар санаатайгаар УИХ-ын даргын даалгавраар 14-р далай ламын айлчлалыг зохион байгуулаад, 10-р Богдоор УИХ-ын даргын ач хүүг тодруулна гэсэн агуулга бүхий нийтлэл, өгүүлэл гарсан. Иргэн хүнд, тэр тусмаа сэтгүүлч хүнд хардах, эргэлзэх эрх нь бий. Гэхдээ ямар ч тохиолдолд бариатай, тавиатай, юмны учрыг ойлгож, засгийн газрын мэдэгдлүүдэд анхааралтай хандаж, засаг төр худлаа хэлэхгүй байлгүй дээ, бүүр болохгүй бол надаас ирээд асууж болно шүү дээ.
Тэгэхээр би хариуцлагатайгаар дахиад мэдэгдэж байна. 14-р далай ламын айлчлалд Засгийн газар оролцоогүй. Үүнд УИХ, Засгийн газар, Гадаад харилцааны яам оролцоогүй. Зөвхөн Гандантэгчилэн хийдийн асуудал. Үүнд Монгол төрийн албан тушаалтнууд оролцсон уу бид нар мэдэхгүй. Жишээ нь далай лам “Монгол улсын Ерөнхийлөгч намайг урьлаа, баярлалаа, гээд олон түмэнд зарлачихаж байна ш дээ. Би Ерөнхийлөгчийн өмнөөс ярьж чадахгүй. Би өөрийнхөө Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглал, УИХ-ын даргын хийж байгаа ажлыг мэдэж байгаагийн хувьд УИХ, Засгийн газар энэ айлчлалыг зохион байгуулаагүй.
- МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын ач хүүг 10-р богдоор тодруулсан гэх яриа байгаа шүү дээ...
- 14-р далай ламын зааж тодруулснаар УИХ-ын даргын ач хүүг 10-р Богдоор тодруулсан юм байхгүй. Үүнийг УИХ-ын дарга хариуцлагатайгаар сарын өмнө бүлэг дээр мэдэгдсэн. “Ийм гүтгэлэгт битгий автаарай. Миний ач хүү ямар нэгэн дүрээр тодроогүй, өсөж торниж байгаа.” гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн. Тэгэхээр үүнд итгэх хэрэгтэй.
- БНХАУ-ын талаас Гашуун Сухайт боомтоор гарч байгаа бараа бүтээгдэхүүнд хураамж нэмсэн гэх асуудлын талаар?
- Өчигдөр би энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох байгууллагаас тодруулна гэж хэлсэн. Бид тодруулга авсан. 2016 оны 11-р сарын 02-ны өдөр, өөрөөр хэлбэл 14-р далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооны тогтоол гаргасан. Уг тогтоолд “Боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх тухай” байсан бөгөөд энэ тогтоол нь ӨМӨЗО-ны бүх боомттой холбоотой. Тухайлбал манай Гашуун сухайт, БНХАУ-ын ганц модны боомт байрладаг ӨМӨЗО-ны Баяннуур гэж аймгийн захиргаа нь энэ тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрийг 2016 оны 11-р сарын 22-ны өдөр гарсан. Ямар тогтоол гарсан бэ гэхээр өмнө нь нэг тонн нүүрнээс таван тонн нүүрснээс авдаг байсан татвараа найман юань болгосон байна. Мөн өмнө нь нэг машинаас 10 юаний төлбөр авч байгаагүй юм байна. Үүнийг шинээр нэмэгдүүлж байгаа юм байна. Өмнө нь зэсийн нэг тонн баяжмалаас таван юанийн төлбөр авч байсныг үнийн дүнгийн 0.2 хувь болгосон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь огт авч байгаагүй биш авч байсан юм байна. Төлбөрөө нэмэгдүүлж байгаа юм байна. Ингэж нэмэгдүүлэх шийдвэр нь 11-р сарын 02-нд буюу Далай ламын айлчлалаас өмнө гарсан бөгөөд хэрэгжүүлэх тогтоол нь 11-р сарын 22-нд гарсан. Төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор жилдээ Монгол улсын ААН-үүд ойролцоогоор 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр өгч байгаа юм байна. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх, ямар үр дагавартай талаар, буулгах боломжтой эсэх талаар бид жич ярилцаж байна.
- 14-р далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын талтай харилцаагаа сэргээх тухай яриа хэлэлцээр хийсэн үү?
- Бид нар ярьж байгаа. Аль болох хурдан сэргээх хүсэлтэй байна. Ажлууд, яриа хэлэлцээрээ эхлүүлмээр байна гэдэг асуудлуудаа тавьж байгаа.
- Амараа зодуулсан тухай?
- Ямар Амараа?
- Хар сарнай хамтлагийн дуучин С.С.Амармандах
- Мэдэхгүй. Би тийм зүйл ёстой сонсоогүй юм байна.
Зочин · 2016/12/04
Aluurchin hun said boldog hulgaich hun elchin boldog es zuvhun mongold l baina
Soongo · 2016/12/04
Манай дөрөвэх засаглал гэж өөрсдийгөө нэрлэдэг сэтгүүлчид, чөлөөт хэвлэлийн сэтгүүлч нараас ядаж ганц болсон сэтгүүлч энэ хүнээс ганцхан асуулт л асуух хэрэгтэй, ТА ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД ИРНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН уу, тэгээд л боллоо
OOL · 2016/12/04
...!...
LOL · 2016/12/04
Би унтаж байсан тэгээд ч зурагт байхгүй !
zochin · 2016/12/03
ene nohort hund zoduulsan hun bol harin ch emzegleh zuil bish bha.8 ond 5 hunii erdenet amy uregdej bhad ...........................................