Оюу Толгой тодорхойгүй хугацаагаар зэсийн баяжмал экспортлохгүй боллоо
2016/12/03
Хилийн шинэ шаардлагын улмаас Оюу Толгой зэсийн баяжмалаа гаргахаа түр зогсоож буйгаа мэдэгдлээ. Хятад Монголын хилийн шинэ шаардлагын дагуу ийм шийдвэр гаргажээ. Шинэ шаардлагад дурдсанаар Хятад-Монголын хилээр нүүрс, зэсийн баяжмалыг нэг замаар гаргах тухай дурдсан аж. Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас манай улсын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч томоохон компаниудад мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооноос тус улсын газар нутагт хамааралтай бүх хилийн боомтын татвар, хураамжийн төлбөрийг өөрчлөх шийдвэрийг гаргаж, энэ талаарх мэдэгдлийг экспортлогч, импортлогч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн аж.
Мэдэгдэлд дурдсанаар “Арван хоёрдугаар сарын 1-нээс Ганцмодны боомтын үйлчилгээний хураамжийн нэршил болон хураамжийн төлбөрийн стандартад өөрчлөлт оруулж байгаа талаар дурдаж, хилээр нэвтэрсэн бүтээгдэхүүний үнийн дүн 10 мянган юаниас илүү бол тухайн бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамжийн төлбөр авахаар шийдвэрлэжээ.
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Оюу Толгой компани зэсийн баяжмалын экспортоо түр хугацаагаар зогсоож байгаа бөгөөд хэзээ хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: http://www.turquoisehill.com