Дарга нарын болчимгүй хэлсэн үгс валютын ханшийг хөөргөдсөөр байх уу
2016/12/05
Өнгөрөгч улсын их баяр наадмын өмнөхөн манай сонин дээр " Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ" хэмээх нийтлэл гарч байсан. Шинэ УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан бичиж байсан юм.
Сүүлийн үед алтан шумуул мэт үгс амнаасаа нисгэх нь бүү хэл "Унгас алд" хэмээн цэцээрхэж суудаг даргатай болсноо мэдсэн. Сайд дарга нарын амнаас гарсан хий бүхэн ямар үнэ цэнэтэй байдгийг бид валютын ханш дээр хангалттай харж бизнесийнхэн үгээ барж сууна. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн нэг мэдэгдэлийн дараа л ам.доллар, юанийн ханш суг өссөн. Сүүлд чуулганы хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы болчимгүй мэдэгдлээс болж мөн л ам.долларын ханш нэг өрдийн дотор 200 төргөрөөр нэмэгдэн мэл гайхуулж, цэл хөхрүүлсэн. Интервенци хийж 70 сая ам.долларыг Төв банкнаас нийлүүлснээр тэгсгээд буухчаа аядсан. Ер нь бол Монголбанкны ерөнхийлөгч нь эдийн засагч хүн л байхгүй бол улстөрч хүн томилгоогоор очиод эдийн засгийг хангалттай чирдгийг харлаа.
Сүүлд гадаад харинцааны сайд Ц.Мөнх-Оргилын Далай ламын айлчлалтай холбоотойгоор хийсэн мэдэгдлээс болж дахин ам.долларын ханш 100 орчим төгрөгөөр нэмэгдлээ хэмээн бухимдах хүн олон байна. Учир нь Далай лам манай оронд айлчилснаар Монгол, Хятадын харилцаанд саад тотгор учирч, өнөө зээл бүтэхээ байж ч мэдэхээр байна гэснээс болж валютын ханш өссөн гэж байх юм. Хятадын талаас айлчлалыг эсэргүүцсэн мэдэлдэл хийгээд байхад Далай ламын визийг олгосон гадаад харилцааны яам ч өөрсдөө асуулалд орж мэдхээр байна. Далай лам ирэх гэж байгааг Ц.Мөнх-Оргил сайд мэдээгүй л байв гэж.
Энэ мэтчилэн манай дарга нарын хэлсэн үг бүр валюын хагшийг хөөрөгдөх эд шидтэй гэдгийг нь харлаа. Одоо ард түмнийхээ амьдралыг бодож, улс орноо бодоод ид шидээ гаргацгаавал ямар вэ. Амнаас гарах үгс нь алтан шумуул мэт байдаггүй юмаа гэхэд ард түмэндээ л гай болчихгүй байвал хэрэгтэйсэн дээ.