Су.Батболд МАН-ын нэр хүндийг унагаж байна
2016/12/05
УИХ, НИТХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, албан тушаалын томилгоо хийгдэх үед иргэдийн хамгийн үл таалсан хүмүүсийн нэг нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Сундуйн Батболд байсан билээ.
Тэр бүү хэл зөвхөн түүнд зориулсан хошин фельетон хүртэл зохиогдож байв.
Үүнээс хойш өрөөгөө тансаг хэлбэрээр тохижуулсан, гудамжны нохойд спираль тавих асуудлыг судлуулсан гэх мэтээр байнгын хэл ам тасрахгүй явсан ч тэр бүрийд нь л элдэв тайлбар өгч, нэрээ цэвэрлэхийг хичээж байв. Харамсалтай нь нийслэл хотод орсон их хэмжээний цас түүнийг менежерийн ур чадвар тааруу нэгэн болохыг Улаанбаатарчуудад тун тодорхой харуулсан билээ.
Нийслэлийн авто зам дахь цасыг цэвэрлэх ажлыг тун муу зохион байгуулсан төдийгүй түүнээс болж Улаанбаатары маш олон иргэн эд материал болоод эрүүл мэндээрээ хохирсон юм. Гэтэл бараг сарын өмнөөс л зарлагдаж байсан цаг агаарын хүнд нөхцөл байдалд тааруулж бэлтгэл огт хийгээгүй хотын удирдлага цас орсон сүүлийн өдрүүдэд л замын цас хайлуулах бодис худалдан авах төсөв, санхүүг баталж байх жишээтэй.
Мөн сүүлийн үед шуугиан тарьж, яваандаа Монгол, Орос хоёр улсын харилцааны асуудал ч болж магадгүй болоод байгаа "Хар Сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахыг зодсон хэрэг ч түүнтэй шууд бус сэжмээр холбогдсон юм. Тодруулбал Нийслэл хотод өвөлжилтийн байдал хүндэрч, эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр иргэдийн амьжиргаа хүнд байгаа энэ үед "Аз жаргалтай хот" нэртэй үдшийн цэнгүүнд Нийслэл хотын удирдлагууд болох Су.Батболд, Ц.Сандуй нар оролцож баярласан. Энэ нь маш олон Улаанбаатарчуудын зэвүүцлийг төрүүлж буй үйлдэл болж байгаа.
Ийнхүү нэг жил ч хүрэхгүй хугацааны дотор алба хашихдаа байнга шахам л асуудал тарьж яваа Сундуйн Батболд МАН-ын нэр хүндийг иргэдийн дунд хамгийн их унагаж буй албан тушаалтан болоод байна. МАН-ын жирийн гишүүд ч түүнийг үнэхээр Улаанбаатар хотыг удирдаж чадах хүн мөн эсэхэд эргэлзэж эхэлснээ ил тод ярих болжээ.
Э.Мягмар
sonin.mn
eegii · 2016/12/06
shoy chin garuud yu hiij chadah yum be
Зочин · 2016/12/06
САНДУЙ СУНДУЙ 2 ХОТЫГ УНДУЙ СУНДУЙ БОЛГОЖ БАЙНА
Сонгогч · 2016/12/05
Энэ хугацаанд хиисэн ажил юу байна вэ ! хотййг ййм зориг муутай ,аймхай ,аялдан дагалддаг хvн авч явж чадахгvй.
Zocnin · 2016/12/05
Ene hun chiny unagan huduunii hun shuu dee.hotiig sain medehgui nuhur duu. Ydaj baihad haanaas olj irsen ny medegdehgui humuusiig munguur alban tushaald tavyj baigaagaa bolih heregtei.denduu ulbugur ,aimhai ,hun dugaarladgaa bolioroi .naad sandaldaa udaan suuhgui haragdaad bna shuu.
лам · 2016/12/05
Энэ хүний "УЛ"-г АН-хан мөн ч их шагайх юм даа.
Зочин · 2016/12/05
Хотын захирагчийг зогсоо чөлөөгүй гоочлох юм энэ бол санаатай үйлдэл .энэ алба маш хүнд алба
МАН ЗҮТГЭНЭ · 2016/12/05
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
irgen · 2016/12/05
Yu bolohgui, yu bolood bgaa talaar medehgui bj compnii ard suugaad ih medeh... Ter Bat-Uulee butsaagaad tavi l daa. AN-iin 6 fraktsiin 6 huneer orlogch gej taviad dahiad kontsess gej baahan ur taviulaad baahan zam tavi l daa. Tgd ene hot hugjih yy? Agaariin bohirdol buuruulna geed ungursun 4 jil 132 terbum tugrug ursen bna. Tgd bohirdol chin buursan yy? Ene hun ruu yug n dairaad bgn be? Araich Uul baatar shig huugiihee companyd niisleliin dahin tuluvlultiig uguhgui bh.
Songogch. · 2016/12/05
Tiim l ym bol ogtsruulaach.
Zochin · 2016/12/05
Hevlel medeelel uneheer huchtei yumaa. Neg medehed ene huniig buur uzen yadaad ehelchihsen bhiin kkk. 1 hunii orond n ochmoor bval ingeed balbaad bval bolchih yum bishuu. Turshij uznee kkk
irgen · 2016/12/05
ajliig ni zugeer hiilgeed uzeh ymsan shumjleed l bh ym tiim l ym bol Ulaanbaatarchuud bid ch gesen yu hiigeed bga ym be buh niiteerei tsasaa garaad l tsevrelye de hudlaa shde hiiye geheer hiih hun negehench baihgui yu gej surgulduh bol doo
zochin · 2016/12/05
ene huneer hotiig 4 jil udirduulna gevel ch yu l boloh bol.
Zochin · 2016/12/05
Hotiin dargaar hotiin irgeniig tomiloh heregtei sh dee.