Н.Алтанхуягийн “нуун дарагдуулсан” гэх шилэн барилгын гэрчилгээ эхнэрийнх нь нэр дээр гарч байжээ
2016/12/06
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн мягмар гаригийн 14.00 цагт эрүүгийн 201501000009 дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр тооцон шалгах тухай зарлан дуудах хуудсыг хүргүүлж, тэрбээр дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн нь хэвлэл мэдээллийнхний төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байсан.
Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхийнхөө өмнө болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдэх үеэрээ “Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид өөрийг нь улс төрийн зорилготойгоор “хэрэгт унагахаар санаархаж” гэр бүлийнхнийг нь хүртэл хорьж, шалгаж байгаа тухай хэлж байв.
Олон асуулт дагуулсан энэ үйл явдлаас хуулийн байгууллага ямар үндэслэлээр АН-ын лидерүүдийн нэг, экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэрэгт татан шалгаж эхэлсэн нь хамгийн их анхаарал татаж байсантай та бүхэн санал нийлэх биз ээ.
Түүний хэлсэнчлэн улс төрийн, эрх мэдэлтний зорилго, нөлөөлөл байлаа ч хуулийн байгууллага хэн нэгнийг тодорхой үндэслэлгүйгээр хэрэгт татаж, мэдүүлэг авахгүй нь ойлгомжтой.
Энэ л шалтгаанаар ZUV.MN сайтын сурвалжлах баг дээрх асуудлыг тодруулахаар хүчин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан нийтэд хүргэсэн байдаг.
Бидний олж авсан баттай эх сурвалжийн мэдээлэл нь Н.Алтанхуяг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа зарим нэг томоохон үл хөдлөх хөрөнгөө ХОМ-доо мэдүүлэлгүй нуун дарагдуулсан нь өдгөө шалгагдах үндэслэл болсон тухай байсан.
Тодруулбал, Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчиж хөрөнгө орлого болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нуун дарагдуулсныг хуулийн байгууллага олж тог тоон шалгаж байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон асуудалтай холбогдуулан буруутайд тооцон шалгаж эхэлсэн гэх мэдээллийг нийтэлсэн.
Тухайн өдрийн /11 сарын 30-нд/ 18.20 цагийн орчим дээрх мэдээллийг нийтлэгдсэний дараа Н.Алтанхуягийн зүгээс бидэнд маш их дарамт, дайралт ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн эх сурвалж хийгээд баримт дээрээ бат зогсож тухайн мэдээллийг эргүүлэн татахаас эрс татгалзсан.
Цаг хугацааны хувьд АН-ын их хурал болж буй энэ өдөр дахин ийм мэдээлэл нийтэлж байгааг захиалгатай юм уу, улс төртэй холбож хардах хүн цөөнгүй байж мэдэх юм. Хардах эрх бүгдэд бий. Гэхдээ Н.Алтанхуягийг хэрэгт унагахийг санаархаж буй гэх Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийг бичигч би таних байтугай сэтггүлчидтэй хийдэг уулзалт дээр нь ч нэг удаа очиж үзээгүй хүн. Манайхны ярьдгаар “салхин доогуур нь ч гарч байсангүй”. Эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж байсан, басхүү дөрвөн жил бичиж нийтлэх ажлаа завсарлаад салбартаа дахин ажиллаад удаагүй байгаа миний хувьд тэр улс төр, томчуудын дундах “асуудал” үнэндээ хол.
Гэвч өчигдөр 15.00 цагийн үед Н.Алтанхуягийн өмгөөлөгч О.Чулуунчимэгээс манай сайтад уучлалт хүсэх шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилга экс сайдтай холбоотой гэж ор үндэсгүйгээр гүтгэсэн. Үүндээ уучлалт хүсч залруулга гаргахгүй бол хуулийн байгууллагад хандаж хохирлыг барагадуулах улмаар сайтын үйл ажиллагааг цаашид явуулах эсэх дээр ч арга хэмжээ авна гэх утга бүхий сүрдүүлсэн бичгийг ирүүллээ.
Ингээд зогсохгүй medee.mn, 24 tsag.mn, eagle.mn тэргүүтэй сайтуудаар уг шаардлагаа нийтэлсэн байв. Зохион байгуулалттайгаар тараасан уг мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргахаас татгалзсан юм билээ. Үүнийг юу гэж ойлгох вэ, ноён Н.Алтанхуяг аа. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэл мэдээллээр нь “намнах" гээч нь энэ үү. Эвсэл нөгөө “бантахдаа балайрна гэдэг” нь болсон юм уу?
Энэ шалтгаанаар бид өөрсдийн олж авсан мэдээллээ тодотгож, зарим баримтыг нийтлэхээс өөр аргагүйд хүрлээ. Ямар ч тийм барилга байшинтай холбоогүй гэж “мэлзсэн” сайдын 2016 оны ХОМ-ыг та бүхэн харж байна.
Zochin · 2016/12/07
Ner tevshheereel neeh vnench hvn boloh gesen bvtelgvitleedee hoorhii
Зочин · 2016/12/06
СЭТГ ҮҮЛЧИД.СОЦ ҮЕД Ч КАП ҮЕД Ч ҮЗЭГНИЙ ҮЗҮҮРЭЭС ЦУС НУЛИМС ХАНХАЛДАГ ХҮМҮҮС.
Зочин · 2016/12/06
Монголын 1 номерийн биеэ үнэлэгчид бол сэтгүүлч гэж өөрснийгөө нэрлэсэн усан толгойтнууд шүү дээ. Мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахаа байсан доо тэд
ҮНЭН · 2016/12/06
идэж уусан нь илрээд ирэхээр нээх худлаа хэлмэгдсэндүр үзүүлээд л улс төр болгох гээд л үзчихнэ Шууд шулуухан хэлэхэд хулгай эрүүгийн гэмт хэрэгтэн
Зочин · 2016/12/06
ene Altanhyag pizda ch ugaasaa ingeheer nuhurlduu harakter n. tegeed yu gutsaad enhiin tsagaan tagtaa boltson uls turiin helmegduulelt ch geh shig ongontood bgan bol? uuruu harin hun gujirdeed baigaan bishuu naad hulgaich chin
зочин · 2016/12/06
ЭНЭ АЛТАНХУЯАГИЙН МӨНГӨ БИШ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ЭНЭ СЭЛЭНГЭЭГИЙН БӨГС ЯМАР ҮНЭТЭЙ ЮМ БЭ ХЭДЭН ДАВХАР БАЙШИН ВЭ