Ардын их хурал хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудас гаргажээ. Хуудсыг өчигдөр орой Улаанбаатар хотын гудамжаар нааж явсан жирийн залуусыг цагдаа, тагнуулынхан баривчилж, байцаасан байна. Мөн зарим залуусын бичиг баримтыг хураажээ. 

Хотын гудамжаар битүү наасан энэ ухуулах хуудсанд “Чингэс бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлдддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх  Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” хэмээн бичжээ.   

 

М.Төгс