Г.Уянга: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэн даруй огцрох ёстой
2016/12/06
ТТЭНН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Уг хуралд ТТЭНН-ын дарга Г.Уянга, ЕНБДарга П.Болд, зөвлөх Д.Ганхуяг нар оролцлоо. Хурлын үеэр Г.Уянга: "Одоогоос нэг сар гаруйн өмнө мэдээлэл хийж байхдаа амлаж байсныхаа дагуу манай намынхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдээ танилцуулж байна.
Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүд:
Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр.
Хоёрдугаарт, Монгол улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад уучлал үзүүлж, Монгол улсын холбогдох хуулийг зөрчсөн.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Оюутолгой" компаниас байр авсан.
Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто" компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг санд хандив цуглуулах аяныг АНУ-д зохион байгуулсан. Энэ бол авлига байх магадлал ихтэй.
Зургаадугаарт, Өөрийн улсын санхүү эдийн засгийн хүндрэлийг тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хийснээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийг гүнзгийрүүлсэн гэж үзэж байна.
Долоодугаарт, Байнга төвийг сахих бодлогыг баримтална хэмээн дэлхий нийтэд зарлалаа. Энэ нь манай хөршүүдтэй муудалцуулсан.
Наймдугаарт, Монгол улсыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг байнга баримталж, үйл ажиллагаа явуулж байна.
Есдүгээрт, Давхар дээлийн тухай гэх ойлголтыг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, Үндсэн хууль зөрчин ЗГ-аа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.
Арваннэг, Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой байдаг. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан. Энэ нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг зөрчиж байна.
Арванхоёр, Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. АТГ-ыг өөрийн мэдэлд байлгаж буй нь нэг жишээ.
Дээрх үндэслэлүүдийг манай намынхан удаан хугацааны туршид хэлэлцсэний үндсэн дээр гаргаж тавьж байна. Дээрх үндэслэлүүдээс харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаасаа няцсан гэж үзэж байна. Энэ үндэслэлийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаралтай огцрох ёстой." гэв. Мөн энэ үеэр ТТЭНН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, намын дарга гэж өөрийгөө үздэг Ц.Баянбилэг ирж, "Г.Уянга чи битгий намын нэр бариад яваад бай" гэсэн юм.
Uyanga zuv · 2016/12/07
Uyangagiin zuv buruu zuiliig sain sanuulj hajuunaas uglej bh heregtei shuu oi sanamjind ni oruulj bn
Зочин · 2016/12/06
Гарч жагсаяаа ард түмээн
иргэн · 2016/12/06
Улс төрд ажил горилхын тулд бусдыг муулж өөрийн орон зайгаа бий болгоно гэж боддог энэ мэтийн жижиг чавганц одоо болимоор юм.
Зочин · 2016/12/06
ard tumeen gggggg