Согоо хээр дуутай боллоо
2016/12/06
Санаанаас гардаггүй сайхан дурсамж гэж байдаг шиг сайхан хүлэг Монгол эрчүүдийн хийморийг үргэлж өргөж явдаг гэж би боддог.
Хэдэн оны наадмаар гэдгийг нь санахгүй байгаа ч Согоо хээр гэж нэг сайхан хүлэг улсын баяр наадамд түрүүлж ирсэнийг санаж байна. Тэрхүү сайхан хүлгийн тухай дуу олны хүртээл болж буйд моринд хорхойтой монгол хүний хувьд ихээхэн билэгшээж байна. Л.Хэнч-Яахав яруу найрагчийн сэтгэлээс ундарсан энэхүү шүлгийг Монгол улсын алдарт уяач Сээтэрийн Гийнаан Манлайн Согоо хээр моринд зориулагдсан юм гэнэ билээ. Энэхүү сайхан шүлгэнд ая зохиогч Д.Мөнхзаяа ая оруулж, дуучин А.Баярсайхан энэхүү дууг амилуулжээ. Дуучин А.Баярсайханы хувьд унаган хөдөөний хүүхэд бөгөөд энэхүү дуу нь түүний 4 дэх уран бүтээл юм байна.
Шандаст олон хүлгийн хийморь ивээж, буянт олон ажнай олон төрөх болтугай.
Энэхүү дууны эзэн Согоо хээр хүлэг эдүгээ байдаггүй бөгөөд Сархайн буурал хээр ажнайн удам гэдэг юм билээ. Эзнийхээ алдрыг улсад дуурсгасан Согоо хээр морины тухай гийнгоолон дуулсан уран бүтээлийг таалан хүлээж авна уу