Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудастаа 2017 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр амралтын өдөр буюу ням гаригт таарч байгаа учраас түүнийг 12-р сарын 30-ны ажлын өдрийг амралтын өдөр болгон  шилжүүлж, 29, 30, 31, 01 гэсэн дөрвөн өдөр амаръя гэсэн санал гаргажээ. Түүний энэ санал хэрэв дэмжигдвэл Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх аж. 

З.Хуяг