Далай ламын айлчлалын дуулиан намжаагүй байтал Орос ах нарын нүүр “маажиж” орхив
2016/12/07
Монгол Улс эдийн засгийн хүнд үеийг хэрхэн даван гарах талаар эрх баригчид толгой гашилган суугаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө БНХАУ улс төрчдийн урд хөшид хийх айлчлалыг цуцалж, гурван боомтын хураамжийг нэмж орхисон.
Үүнийг учир мэдэх хүмүүс Далай ламын айлчлалтай холбоотой хэмээн үзэж, буруутанг хайж эхэлсэн нь нууц биш. Тэгвэл энэхүү дуулиан намжиж амжаагүй байтал монголчууд Орос ах нарын нүүрийг “маажиж” эхэлсэн бололтой.
Өнгөрсөн 11 дүгээр сард дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломатч зодож, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан билээ. Энэ асуудлаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр болон Монголын дуучдын холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн нар ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзаж, эл хэрэгт анхаарал хандуулахыг хүссэн.
Оросууд урд хөршийнхөн шиг “шилээ” харуулж, альваа татвар хураамжаа нэмж, монголчуудын бүсийг чангалахгүй гэх баталгаа алга.
Гэвч тэдний уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч дуучин Амараагаас уучлалт гуйхаар болжээ. Оросын тал энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа талаарх мэдээлэл цацагдсан нь мөнхийн хөрш болсон Орос ах нарын дургүйцлийг төрүүлсэн байна. Тодруулбал, ОХУ-ын Элчин сайдын яамнаас дуучин С.Амармандахтай холбогдох хэргийн талаар албан ёсны мэдэгдлийг өчигдөр Элчин сайдын яамныхаа албан ёсны орос хэл дээрх цахим хуудаст нийтэлжээ.
Уг мэдэгдэлд “Элчин сайдын яамнаас дуучин С.Амармандахын өмгөөлөгчийг хүлээн авч уулзсантай холбогдуулан Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл гарч буйтай холбогдуулан мэдэгдэл хийж байна. Бид дуучин С.Амармандахын манай дипломат ажилтанд хандан тавьсан шаардлагын мөн чанарыг тодруулах зорилгоор түүний өмгөөлөгчийг хүлээн авч уулзсан болно. Харин түүнд бусад зүйлсийн талаар ямар нэг амлалт өгөөгүй. Энэхүү уулзалтын дараа хэвлэл мэдээллээр худал, шударга бус мэдээлэл тарааж байгаатул бид цаашид дуучин болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс ярьж байгаа тус өмгөөлөгчтэй дахин уулзах нь зүйтэй, эсэхэд эргэлзэж байна. ОХУ-д "Нэг худал ярьсан хүнд дахин хэн ч итгэхгүй" гэж үг байдаг" гэжээ.
Эл үйл явдал нь зөвхөн нэг өмгөөлөгчийн төдий асуудал боловч үүний цаана хоёр орны дипломат харилцаанд сэв суух вий гэсэн болгоомжлол ч олон нийтийн дунд хөвөрч байна.
Угтаа хоёр орны аливаа асуудал Гадаад харилцааны яамаар дамжуулагдан шийдвэрлэх ёстой. Гэтэл "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэл мэдээллийнхэнээр хүрээлүүлэн элчин сайдын яамаар “зочилж”, үүнийхээ дараа сүржин мэдээлэл өгсөн нь дээрх байдлыг үүсгэж байна гэж олон нийт үзэж байгаа юм. Гэхдээ монголчууд хайрлаж, хүндэлдэг дуучингаа зодуулж, хүнд гэмтсэнд нь туйлын харамсаж, дуу хоолойгоо нэгтгэхэд бэлэн гэдгээ цахим ертөнцөөр илэрхийлж байгаа.
Гэтэл аливаа нэг хэрэг явдал болсон даруйд л холбогдсон хүмүүст тийм зүйл ангиар, хэдэн жилийн хорих ял оноох заалттай хэмээн хэнийг ч шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад яллах дуртай өмгөөлөгч Г.Батбаярын үйлдэл түргэдсэн байхыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч ОХУ-ын Элчин сайдын яам түүнд итгэхгүй, дахин уулзахгүй гэдгээ ийнхүү мэдэгдэв.
24tsag.mn
Зочин · 2016/12/08
Zahialgat medee mungu avch tsatsahaa boli!!! hevleliin erh chuluu geel hutsaal bdag, unen hudliig denselj bh heregtei shd. ta nariin zorilgo humuusiin bodliig uurchluh. tglee gd ta nar 1 jaahan mungu tsohino. Harin Amraa eruul mendeeree hohirood, Sundui, Sandui nar nairand tatvar tulugchdiin mungiig urj savsagnasan heveer uldeh u??? ene heregees bolj Oros mongoliin hariltsaa muudaad suid bolohgui!!! tertee tergui buhel buten Mongol uls Orsiin elchin saidiin yamnaas ch baga erh medeltei bn
Зочин · 2016/12/08
Amra ooro l ehelj oichson she. Odoo yu yriad baiga ym be. Omgoologch yrshig l bna da
Зочин · 2016/12/07
Худлаа хэлдэг хүнд дахин итгэх билээ. ха ха ха
bar · 2016/12/07
n vv
zochin · 2016/12/07
Hen ch bai shudarga huul, shuuhiin umne tegsh erh edleh estoi.Ovoo bosgoogui bol shaazgai yund suuhav gedegeer gadna dotni oivolgogui humuusiig niiluuleed yanam be
Haha · 2016/12/07
Baigali nyyraa ugch pildagdaad ch yyr n garahgui bgaa bizdee
Зочин · 2016/12/07
Za bitgii hutsaad bai. Ymar mgl.chuud zodchood bga yumu. Tegeed yg ya geed bga yum. Uuchlalt guih yostoi sh de ivanuud
Зочин · 2016/12/07
Bid bish ted l majij bgn bishy sonin yum bichihiin hudaldagdsan sait