А.Сүхбат: Р.Нямдорж гуай одоо нүгэл хийхээ боль
2016/12/07
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох талаар цэцдийн гишүүд мэдээллэж байсан.
Түүний дараа “Энэ хурлыг болохгүй, албан ёсны биш” хэмээн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр А.Сүхбат “Р.Нямдорж гуай хурлыг ирцгүй болгох, хийлгэхгүй байлгахаар увайгүй мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явна. Үүний 26 жил нь бөхийн холбоог Р.Нямдорж гэдэг хүн удирдлаа. Одоо болоо юм биш үү. Монголын түүхэн их соёлоо хөгжүүлэх үйлсийг боомилж байгаа хүмүүс нүгэл хийж байгаа гэдгээ ухаараасай. Таниар удирдуулъя гэсэн нэг ч бөх байхгүй байна” гэсэн юм. Мөн тэрээр “Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бөхийн найраа утгаа алдаж байна. Ард түмэнд жүжиг үзүүлснийхээ төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй. Мөн монгол бөхөд шинэ менежмэнт хөгжил хэрэгтэй байна. Гэтэл ямар ч арга хэмжээ авдаггүй. Монголын бөхийн өргөөг амин хувийн аж ахуйдаа ашиглаад л сууж байна шүү дээ” гэж байв. Ийнхүү цэцдийн гишүүд шүүхийн шийдвэрийн дагуу “Их эе” хурлаа энэ сарын 10-нд ямар ч гэсэн хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn
ах · 2016/12/08
Нямдорж гуай тэгээс нь эхлүүлээд бөсгосон юмаа энэ бөхийн өргөөг допинг сүхбатаа чи больж эр хүн шиг байгаач
Зочин · 2016/12/07
Hurelbaatar n u um b,protkol hutlugch umuu.suhbat chuluutud shaansgui bolood undesruu yavjdee doping bj bolimoor um
Бөх · 2016/12/07
Сүхбат авах гээд бгаам бол тэгээд л хэлчихээч тойруулаад хүн муулаад байхааар шууд хэл