Н.Батбаяр: Намын Их хурлын өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон
2016/12/08
АН-ын Их хурал 12 дугаар сарын 6-д эхэлсэн билээ. Тэгвэл яагаад энэ өдрийг сонгосон тухай УИХ-ын гишүүн асан Н.Батбаяраас тодруулахад: Өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зургадугаар Их хурлаа хийж байна. Их учир жанцантай өдөр тохиожээ. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Намын шинэчлэл гурван чиглэлээр явна. Тухайлбал бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл хийнэ. Өнөөдрийн Их хурлаар дүрмийн өөрчлөлтөө хэлэлцээд АН-ыг нээлттэй, ил тод, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Мэдээж өмнө байсан зүйлсээ шат ахиулах тухайд ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Дүрмийн өөрчлөлт хийснээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ. Намын бүх шатны удирдлагыг бүх гишүүдээс сонгодог болно. Хоёр жил тутамд сэлгээ хийж байх зэрэг гол чухал өөрчлөлтүүд орж ирнэ. Энэ их хурлаар зөвхөн бодлогын шинэчлэлээ эхлүүлж байна.
Намын даргын тухайд марафон өрнөнө. Мэдээж олон нийтийн дэмжлэгийг авсан, төр түмнийхээ төлөө сэтгэлтэй, хүний хувьд зөв сэтгэлтэй байх ёстой. Ийм хүнийг АН сонгож чадна гэдэгт итгэл төгс байна.
Зочин · 2016/12/08
Hha dandaa l belegdliin too yarij yavah yumaa . UIH 99 ishuuntei bolgii belegdliin too geed l deer zuragtaar yariad bsan
Зочин · 2016/12/08
eleg2
irgen · 2016/12/08
odoo boltol shorond suulgaagvi yum uu ene nuxuriig ATG yu xiigeed bga yum be
Зочин · 2016/12/08
Угаасаа солиотой амьтан