“Уймраа ногоон” буюу Монголын баялаг хэдхэн олигархиудын гарт орлоо
2016/12/08
Монголын баялаг цөөн хэдхэн хүний гарт орлоо гэвэл та итгэх үү. Үнэндээ таныг итгүүлэх гэж биш, бодит байдлыг баримттайгаар хүргэхээр энэхүү нийтлэлийг бичиж байна. Өлжлөө.
Монгол улсад ардчилсан үйл явц тогтоод 26 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд төрд ажиллаж байсан, байгаа хүмүүс төрөөс хамааралтайгаа хөлгүй баяжиж, сураггүй хөлжлөө.
Ардчилагчид анх Социализмын үеийн шүүмжилж, сайд дарга нарын төрийн тусгай хангамжийг буулгая, хүнд суртлын аппаратыг устгая, хүний эрхийг эрхэмлэе, үг хэлэх эрх чөлөөг олгоё, иргэдийнхээ дунд орж ажиллая гэх мэтээр уриа лоозон дэвшүүлж нийгмийг өөрчлөх “хувьсгалын салхийг” эхлүүлсэн. Тэр цаг үеэс хойш 26 жил өнгөрлөө. Юу өөрчлөгдөв. Мэдээжийн хэрэг ардчилалын “буянаар” иргэд өмчтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болсон нь сайн хэрэг.
Монголын төр социализмын гэж хэлэгдэх 70 жил оршин тогтнохдоо ард түмнээсээ айж ичин, төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлснээс хойш хэлбэрийн өөрчлөлт агуулгын өөрчллөт болж хувирсан. Төрийн ордон ард түмний өмчийг завших хуйвалдааны талбар болж хувирсан гэхэд нэг их хилсдэхгүй бизээ.
Гэвч 26 жилийн өмнө тухайн үеийн сайд дарга нарыг шүүмжилж, улс төрийн товчооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардаж байсан нөхдүүд өнөөдөр ямар түвшинд хүрэв. Тухайн үед улс төрийн товчооны 10 гаруй гишүүд тус бүрдээ нэг нэг унах машин, нэг туслах, нэг жолоочтай, тусгай дэлгүүрээр орж үйлчлүүлдэг эрхтэй байсан бол өнөөгийн улс төрчид жижиг олон машинтай, тусгай өрөөтэй, тусгай хэрэглээтэй, өмсөж зүүх, идэж уух, эмчид үзүүлэхдээ Монгол улсаа голж, хилийн дээс алхдаг болсон.
Ийнхүү 26 жилийн өмнө тусгай хангамжийг үгүйсгэж байсан ардчилагчид, ардчилалын нэрийг барьж улс төр хийгсэд өөрсдөө идэх хоол, ярих утас, унаа машин, шатахуун тос, өмсөж зүүхээ төрийн зардлаар гаргуулж, тусгайгаас илүү тусгай хангамжтай хүмүүс болж хувирсан.
Ингээд зогсоогүй мэдээлэлд ойр байгаа байдал, төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын баялагийг өөрсдөө “цөлмөдөг” болсон. Одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэлийн газар, байшин хэдэн саяар зардаг байсан дарга нар өдгөө Эрдэнэт үйлдвэр, Банк, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Асгатын мөнгөний орнууд зэрэг Монголын ард түмний баялагийг хувьдаа цөлмөдөг, зардаг, завшдаг болсон. Товчхондоо улс төртэй холбоотой хэдхэн бүлэг фракци энэ үйл хэрэгт гүн орооцолдсон.
Ингэхдээ тэд систем хэвийн ажиллаж байгаа мэтээр харуулахын тулд хууль хяналтын байгууллагыг өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр бүрдүүлж, тэднээр дамжуулан өөрсдийн фракци ордоггүй, эсвэл өөрсдөө түр ашиглада хаях залуусыг шүүхээр яллуулж, шорон гяндан руу илгээж байна.
Морьтой хүн явган хүнтэй уралддагүйн гэж Монголчууд ярьагийн нэгэн адил төрөөс төрсөн олигархиуд, тэднийг тойрон хүрээлсэн фракци, төрийн чухал агентлаг газруудын удирдлагууд, хууль хяналтын байгууллагын аппаратууд энгийн иргэдийг бохир системийнхээ золиос болгохыг юман чинээ бодолгүй “зажлахгүй нулимсаар” байна.
Олон нийтэд харагдахдаа МАН, АН гэж хоёр өөр үзэл бодолтой улс төрийн хүчнүүд байгаа мэт боловч үнэ хэрэгтээ халаасаар нийлсэн олигархиудын нэгдэл болсон. Тэдэнд улс орны эорх ашгаас илүү хувийн болон фракцийн эрх ашиг чухал болсон гэдгийг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд бидэнд бэлхнээ харууллаа. МАН, АН дамжсан том бүлэглэлүүд улс орны өнгөтэй өөдтэй бүхэнд гар дүрж, төрийн “дэмжлэгтэйгээр” олсон, идсэн хөрөнгөө гадаадын офшор бүсэд хадгалуулж, энэ тухай мэдээлэл нь нэгэнт дэлхий дахинд ил болчихоод байхад хоёр нүдээ цавхихгүй “офшоргүй” хэмээн мэлзсээр байгааг харахад эмгэнэлтэй.
“Олон төрд нүүр алдаагүй түшмэд” гэдэгчлэн АН, МАН-ын аль нь ч засагласан АН, МАН-д оруулсан өөрсдийн хүмүүсээрээ дамжуулан төрөөс зарласан хамгийн том, хамгийн өндөр өртөгтэй тендерийг авч, өөрсдийн эрх ашгаа хэрэгжүүлж чаддаг MCS гэх мэтийн монополь компаниуд төрд өөрийн дархлагдаж, хяналт шалгалт, хууль шүүхийн байгууллагаас холуур чимээгүйхэн ажиллаа явуулсаар байгаа. Үнийг хэлэхийн учир нь MCS компанийг буруутгаж байгаа хэрэг биш, харин Монголын төр бизнесийн бүлэглэлийг толгой дээрээ гаргасны хар гай нүүрлэж байгаа нь энэ юм.
Уймраа ногоон гэж олон халаастай хантааз байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл Монголын төр яг уймраа ногоон хантааз шиг хаана юу хийснээ хайгаад олохгүй байгаа хүн шиг л харагдаж байна. Гэхдээ уямраа ногооны бүх халаас нэг эзнийх гэдгийг мартаж болохгүй. Үүн шиг хэдхэн гэр бүл, хэдхэн олигархиуд Монголын баялагийг илүү цөлмөж байна.
Өнгөрсөн 26 жилд иргэдийн дундаж давхаргаас олонхи нь дундажаас доош уруудаж байгаа бол маш цөөн гэр бүл баяжуудын эгнээнээс тэрбумтаны эгнээ руу асар хурдацтай дээшилж байна.
Үнэн хэрэгтээ цөөн гэр бүл гэхээс илүүтэй МАН, АН-ын нэр нөлөө бүхий улс төрчдийн халаасанд Монголын баялаг орчихлоо. Товчхондоо дараах схемд дурьдагдсан нэрс дээрх олигархиуд Монголын баялагийг хуу хаман авсан гэж хэлж болно.
Монголын баялагийг гурвалжин дүрсээр зүйрлэвэл гурвалжингийн орой болон суурьт нь ямар хүмүүс сууж, баялагийг хүртэж байгааг доорх дүрсээс хараарай.
Тэд өөрсдийн хууль бус үйлдлээ хаацаалахын тулд, өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагыг өөртөө үйлчлүүлдэг нь нэгэнт тодорхой болсон тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Түүгээрч үл барам өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд нэг фракци нь нөгөөгөө хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шантаажилдаг” нь нууц биш болсон тухай УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд хандсан мэдэгдэлдээ дурьдсан.
Засаг төрийн эрхэнд АН, МАН-ын аль нь ч гарсан бай эдгээр фракцитай ямар нэг байдлаар холбоогүй, тэдний дэмжлэггүйгээр төр засгийн өндөр албан тушаалд очно гэж байхгүй.
Дээр нь эдгээр фракциуд өөрсдийн эрх ашгийн үүднээс төрийн албан хаагчид, өөрийн гар хөл бологсдыг “золиосон”-д гаргаж, шүүх цагдаагийн хаалга талуулж, шорон ганданд хориулж, ял зэм үүрүүлдэг атлаа фракцийн толгой ямарч асуудалгүй “нэр цэвэр” үлддэг. Ийм жишээг бид олныг дурьдаж болно. /http://undesten.mn/index.php?newsid=13583
Жишээлбэл, Ерөнхий сайд асан Санжийн Баяр Жастын гэх Ш.Батхүүгээр “туг тахисан” бол Женко Х.Батулга өөрийн бие хамгаалагч байсан Батзаяаг, Фортуун Н.Батбаяр хөгжлийн банкны Мөнхбатыг тус тус өөрийн их эрх ашгийнхаа “золиос болгож шорон руу” илгээсэн байдаг.
Эдгээр нам дамжин олигархижсан фракциуд наана харагдахдаа өөр хоорондоо тэмцээд, АН, МАН болж хуваагдаад үзэл баримтлал, намын мөрийн хөтөлбөрөөрөө уралдаад байга амэт боловч үнэндээ халаас нэгтэй.
Хүн гэдэн амьтан хэд насла гэж хүсэл шуналдаа хөтлөгдөн, хэзээ ч ханаж цаддаггүй бирд мэт араншин гаргадаг байна вэ? Монголын олигархиудад улс эр орон, ард түмнийхээ төлөө гэсэн өчүүхэн сэтгэл байхгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй байх. Тэдний хүсэл шуналын золиосыг ард түмэн “биеэрээ” мэдэрч сууна. Ард түмнийг ядуу баялгах хүсэл магадгүй тэдэнд бий. Учир нь ядуу олон түмнийг сонгуулийн үеэр талхны мөнгөөр худалдан авч, дахин сонгогдог бусармаг муу үйлээ үргэлжлүүлэх нь тэдэнд амар.
Харамсалтай нь энэ бүхнийг иргэд олон нийт тэр бүр мэддэггүй. “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр хэдий болтол Монголчууд та бид хэдхэн олигархийн улс төрийн тоглоомын бай болох вэ?
Сэрэхтүн, мэдэхтүн…
АНУ-ын Вашингтон хотод оршин суугч, Монгол улсын иргэн: Ц.Өлзийбат
ard · 2016/12/09
Hamgiin tom uutlagch ni Enhkbayar gej bodoj bsn chini,harin Elbegdorj bsn yum bishuu ard tumeen.Solongochuud shig temtsdeg arduudtai boloosoi Mongol oron...denduu nomoi hultsengui ulsuud yumdaa bid.Harin tur zasgaas tsalin,tetgeveree nemj uguuch gej uchuuhen baga yum l neheh yum.Mun ch mulguu yumaa
irgen · 2016/12/08
Ard tumen denduu nomoi bna .iim uchiraac ene luivarvhid huclee guitseegeed baigaa ym. Odoo bocoh temtseh tsag ni boljee .zaluucaa...ireedui ni burheg bna shuu
Зочин · 2016/12/08
Энэ зураг миний бодож байсантай яв цав нийцэж байна энэ зургийг музеид тавь тайлбар нь ард түмний хөрө нгийг хулгайлагч гээд бичих?
МАН ЗҮТГЭНЭ · 2016/12/08
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.