Сэтгүүлчдийн "Би үнэний дуу хоолой" сүлд дуу анх удаа тайзнаа эгшиглэлээ
2013/10/28
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өчигдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа гурван өдрийн турш үргэлжилж шилдгийн шилдэг оролцогчдоо тодруулж Болор цом, Мөнгөн шагнал, “Дархан нэхий” ХК-ны 300.000 мянган төгрөгний эрхийн бичгийг гардуулсан билээ.
Урлагийн их наадмын Ерөнхий зохион байгуулагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, Дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажилласан юм.
Тус наадмын ГАЛА тоглолтод урилгаар “Хурд” хамтлаг, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Uvertura" хамтлаг мөн НУБЧ-ын "Хангарьд" найрал хөгжимчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн оролцож ая дуугаа өргөн үзэгчдийн сэтгэлийг догдлуулж тэдний сонсох дуртай дуугаараа сонорыг нь мялаасан.
Энэхүү арга хэмжээг хааж Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийнхан шинээр мэндэлсэн "Би үнэний дуу хоолой" хэмээх хүндэтгэлийн дууг анх удаа тайзнаа эгшиглүүлсэн юм.
Тус Дууны үгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат зохиосон билээ.