Байнга л уулзая, учрая унтая хэвтэе гэх юм
2016/12/10
Эхлээд өөрийнхөө сайн талыг бичье. Шоуддаггүй, 24 хүртлээ алкохол огт хэрэглэж үзээгүй, тамхи татдаггүй, гэрийн хүмүүжил сайн шүү. Бие хаа, царай зүс илүүрхэнэ үү гэхээс дутахгүй, өөртөө итгэлтэй. Их сургуулиа төгсөх жил 21-тэйдээ, нэг найз залуутай болсон юм.
Урьд нь олон хөвгүүдтэй үерхэж байсан ч үнсэлцэхээс хэтэрдэггүй байлаа. Харин энэ найз залуудаа итгэж болмоор ирээдүйгээ хамтдаа төсөөлөхөд боломжийн мэт санагддаг байсан. Тэгээд 22 насныхаа төрсөн өдрөөс хойш долоо хоногийн дараа бид 2 хотын захад жижиг амралтын газар очсон юм. Мэдээж би тэнд охин насаа үдсэн.
Гэтэл амралтын газраас явах болтол мөнгөө хувааж төлий гэдэг байгаа. Би ч гэж ухаангүй амьтан хуваагаад л төлсөн. Ингээд бид 2 үерхэл үргэлжилж байлаа. Жил гаран бид 2-г үерхэж байхад тэдний найзуудаас нь нэг нь ч мэддэггүй байсан юм. Би ч эхэндээ тоодгүй байсан ч сүүлдээ асуудаг боллоо. Байнга л найзуудтайгаа тэнд энд явж байна гэдэг мөртлөө надтай байх үедээ найзууддаа гэртээ байна гэж миний хажууд хэлдэг байсан юм. Би ч гэж тархи нь эргэсэн амьтан хэлсэн бүх худал үгнүүдэд нь итгээд явжил байдаг. Гэтэл жил хагасын дараа найз охинтой байсныг нь мэдсэн дээ. Ингээд бид 2 салсан. Тухайн үед гэр оронд ямар ч хэрүүл уруул хийдэг хүнгүй болохоор хэрүүл зарга хийж сураагүй өөрийгөө л зүхэж, арчаагүйгээ гайхаж, уйлж суусан. Тэр үед 24 хүрэх гэж байсан. Одоо бол 26-тай.
Гэтэл өнөөх муу гайхал чинь өнгөрсөн 6 сарын турш намайг 2-лаа хуучин шигээ байя л даа гэж гуйж байгаа юмдаа. Эхэндээ хүнд учиргүй муухай аашлаад яахав гээд 2-лаа үерхдэг байсан бишдээ хэрэггүй биз гэсэн чинь харин тийм яг тийм байя гэнэ. Уучлаарай чи хэрэгцээгээ өөр хүнээр ханга би чадахгүй битгий намайг доромжлоод бай гэсэн чинь би чамайг санаад үгүйлээд байна гэнэ ээ. Тэгснээ хааяадаа уулзаж байя л даа ч гэх шиг. Файсбүүкээсээ блоклож үзлээ, дугаараа сольж үзлээ. Хаана ажилдагийг минь мэдэх болохоор дугаар олоод л авах юм. Байнга л уулзий, учрая унтая хэвтэе гэх юм.
Бүүр арга барагдаад өдрийн цайны цагаар уулзаж байгаад тайван орхихыг гуйя гэж бодоод хэлтэл өдөр огт завгүй 10-с хойш л завтай гэж солиорсон, муу адгийн шаар чинь. Гол зорилго нь хэрэгцээгээ хангах. Энэ хүнийг би одоо яах вэ? Ийм хүнээ байсан чөтгөрөөс болж дугаараа сольж боллоо гэхэд дуртай ажлаа орхилтой нь биш. Яах вэ, надад өгөх зөвлөгөө байвал хэлээч.
Зочин · 2016/12/14
ehnert chin helne gej hel
Зочин · 2016/12/11
Hudlaa ongontoj baihaar uulzaad untaachee teneg gar ve
Зочин · 2016/12/10
Дон Жуан шиг нөхөр байна. Тойрохыг нь зураад цэг хатгах хэрэгтэй.
ryyaaaa · 2016/12/10
naad gulguu orhi
Bi hashraagaad ugy · 2016/12/10
Bi naad nowshig chin hashraagad ugyu hedn tseregee ywuulaad [email protected] ged orood ir.fbg
Зочин · 2016/12/10
уулзаад учраад унтаад л хэвтээд л явахаас салахгүй юм бна л дөө
zochin · 2016/12/10
naadahchin zugeerl bombooo yum bishuu xaxa
Зочин · 2016/12/10
uur facebookeer orj baigaal baahan huuhedtei bolchloo chamaas tembuu avchlaa ntr geel bicheed baihguiyu. iim yumiig argalj chadahgui. unetei buudluudad uruu avhuulaad ochihgui bna bizdee. yadaj l dugaarii ni blokloj bolno.