Хан Уул дүүрэгт аль ялсан нам нь өнгөө нэмсээр байх уу
2016/12/12
Манай улсын хувьд улс төржид арай л дэндэж байгаа хүн бүр л мэдэж байна. Иргэдийн хувьд улс төрийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй ч доор дурьдах жишээ шиг ойлголтыг битгий тараагаач ээ гэж улс төрийн эрхэмүүдээс хичээнгүйлэн гуйх байна.
Хэт намчирхсан үзэл иргэдийн дунд харамсалтай үр дүн авчирсан хэд хэдээн жишээ байдаг бөгөөд орон нутагт нэгэн залуу намын үзлийн улмаас хадмынхаа аминд хүрсэн хэрэг ч саяхан гарч байсныг сайн санаж байна.
Энэ мэтээр нам хооронды тэмцэл үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь Хан Уул дүүрэгт халдварлажээ. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намынхан толгойлсон тус дүүрэг энэ жилээс Ардын намын удирдлагад шилжсэн билээ. Тэгвэл тус дүүргийн барилга дээрх бичиг өмнө цэнхэр байсан бол одоо өнгөө өөрчилж улаан болжээ. Намын үзлийн хувьд өөрсдийн хэв маягаа тусгаж болох ч дүүрэг бол тухайн дүүргийн бүхий л иргэдийн үйлчлүүлэх газар учир энэ мэтээр намын үзлийг шингээж явуургүй ажил хийхээ больмоор юм.
Ардчилсан ч бай Ардын ч бай аль аль нам энэ мэт олон утга үгүй ажлууд хийдгийг иргэд бүгдээрээ л мэдэж байгаа. Хямралтай, эдийн засаг сул байгаа энэ цаг үед өнгө мэтийн жижиг асуудлаар оролдон төсөв мөнгөө үрж байхаар иргэддээ чиглэсэн ажлууд хийгээсэй гэж цааш цаашдаа ажлаа солилцон ажиллах МАНАН-гийн удирдлагуудад уламжилж байна.
ТА бүхэн нэртэйгээр Төрийн ордны нүүрэн хэсгээ өөрсдийн намын өнгөөр гэрэлтүүлчихээч
Зочин · 2016/12/12
МАН гарууд бол магар л байж таараа үг үйлдлээрэй олон харууллаа.