Л.Жавзмаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хүүг минь хилсээр яллах гэж байна
2016/12/12
Б.ЗАЯА
С.Зориг агсны амиа хэргийг шүүх хурал нөгөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болох тов гарчээ. Уг хэрэгт өнгөрсөн жил Орхон аймгаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хүний амь хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татсан юм. Хэрэгт хариуцагчаар татагдсан Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.
-Хүүг тань С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулж баривчлаад жил гаруй хугацаа өнгөрлөө?
-Хүүг минь 2015 оны наймдугаар сарын 31-нд учир битүүлгээр бариад явчихсан. Бид нар ч ямар учраас яагаад барьчихав гээд эрэл сурал болж олон газраар яваад олоогүй. Тагнуулын газраас асуухад байхгүй гэсэн. Цагдан хорих 461 дүгээр ангид аваачсан байж магадгүй гэхээр нь сураглатал тэнд байгааг мэдэж олж авсан. Гурван сарын хугацаанд уулзуулаагүй.
Түүний өмнө манайхаар өч, төчнөөн нэгжлэг хийсэн. Дайн байлдаанаас ч илүү, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагааг давтсан маягтай явдал болсон. Яагаад барьсныг тодруулахад С.Зоригийг хөнөөсөн хэргээр барьсан гэсэн. 22-хон настай хүү маань С.Зориг гэж ямар хүн байдгийг мэдэхгүй, хөдөөний малчин хүү миний хажууд байсан хүүхэд. Надаас ч хол байж үзээгүй, трактор бариад хувиараа аж ахуй байгуулчихсан хүүхэд байсан. Гэтэл баривчласнаас нь хойш гурван сарын дараа С.Зоригийг хөнөөсөн хэрэгт баривчиллаа гэдгийг сонссон. Би үнэхээр гайхсан, бачимдсан. Миний хүү хэзээ ч ийм хэрэгт холбогдох учиргүй. Олон ч газраар явлаа. Прокурор, тагнуул, хууль шүүхийн байгууллага, төр засгийн хүмүүст олон удаа очиж 51 удаа хүсэлт тавьсан. Ээжийнхээ хажуунаас ч холдож хот орж үзээгүй хүүхэд яагаад ингэж тэр мундаг хүний хэрэгт холбогддог билээ.
Гэтэл тэд 2012 оноос эхлээд хүүг минь тандаж тагнаж байсан юм билээ. Алхам тутамд нь мөрдөж байсан юм байна. Учир нь Амгаланбаатар гэж хүний амь хөнөөгөөд Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн ял сонссон залуугийн амаар явсан. Тагнуулынхан түүгээр бамбай болгож жүжиг тоглосон. Энэ тухай прокурор, мөрдөн байцаагчид нь бүгдэд нь мэдүүлсэн. Гэтэл ард миний мэдүүлгийг хэн ч хүлээж аваагүй, жил гаруй болох гэж байна. Сүүлд нь таслахаар болж байна. Прокурор, шүүх нэг хүний мэдэлд байгаа учраас иймдээ тулж байна.
-Шүүх хурлын тов гарсныг мэдсэн үү?
-Өмгөөлөгчтэйгөө уулзахад шүүх хурлыг нээлттэй хийх нь гэж байсан. Гэтэл одоо хаалттай хийхээр болчихоод байна. Ямар учраас энэ хэргийг хаалттай шүүх болсон нь гэмгүй хүнд ял өгөх гээд байна уу гэсэн хардалт төрөөд хэцүү байна, эх хүнд.
Хууль хүчний байгууллага яахаар хоригдож байгаа хүний амаар явдаг билээ. Ийм байдалтай болгож байгаад үнэхээр харамсч байна. Хэрэв ял аваад таслагдвал би хаачих вэ. Үүний цаана өчнөөн хүн хохирлоо. Дөрвөн нялх хүүхэд нь байна, ядарсан эхнэр байна. Монгол Улсад шударга хууль, шүүх байсан бол энэ бүхнийг яагаад харгалздаггүй, хайрлаж өрөвддөггүй юм бэ.
Хэрэв хүүхэд маань хэрэг хийсэн бол ингэж явахгүй. “Хохино, яагаад хэрэг хийв” гэж л би хэлэх байсан. Тэгэхэд миний хүү ямар ч хэрэг хийгээгүй байхад ингэж барилаа. Үүний цаана дөрвөн эцэг, эх, олон бяцхан хүүхэд, амьдрал нь орвонгоороо эргэлээ.
-Хүүтэйгээ та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Хэрэг нь шүүхэд шилжих үед. Өнгөрсөн долоо хоногт.
-Хүү тань юу гэж байх юм?
-Намайг хилсээр гүтгэж байна. Хийгээгүй хэргээ хүлээхгүй. Хавтаст хэргийг ч уншихгүй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт би гарах байх.
-Шүүх хурал хаалттай болохоор болсныг та юу гэж үзэж байна?
-Хаалттай болвол ямар болох бол гэж хардаж байна. Манайх фермерийн аж ахуйтай байсан. Эрдэнэтийнхэн мэднэ, манайхыг. Тэр үед хувьчлал болсон. Гэр бүлийн хүн бид хоёр малын мэргэжлийн хүмүүс. Хүү маань малд дуртай байсан учраас фермерийн аж ахуй байгуулъя гээд эхэлж байсан. Хадлан тэжээлээ татна гэсээр 11 дүгээр сар гартал ажилтай байдаг хүмүүс байлаа, бид. Тэр өдөр хүү маань хадланд аавтайгаа явсан юм. Аав нь өвсөн дээрээс унаад хүү маань “Аавыгаа алчихлаа” гэж орилоход аав нь “Би амьд байна аа” гээд босч ирсэн тухай ярилцаж байснаа би тод санаж байна. Тэр өдөр би хүүхдүүдээ цай хоолоор дайлж байх үед радиогоор С.Зориг агсан амиа алдсан мэдээг дамжуулж, би хүүхдүүддээ ч дуулгаж байсан. Тэгж л бидний хажууд байсан хүүхэд хэдийдээ тийм хэрэг хийх вэ дээ.
-Ярилцлагын төгсгөлд юу ярих вэ?
-Хүүг маань яллахаар шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж залбирч сууна. Төр түмэн нүдтэй. Үнэн мөнөөрөө явахад үхэр тэргээрээ туулай гүйцнэ гэдэг. Ядарсан эх нь жил гаруй хөөцөлдөөд явж байна. Тэнхлүүн хүнд тэмээгээр тусласнаас тэвдэж яваа тэвнээр туслаач гэж хүсье.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2016/12/15
ene ekh huuli hynaltiihand ochnoon l bichig tsaas yvuulaad arga hemjee avahgvi bolohoor ingehees oor yahav de vnen shudraga huuli baidag bol naashtai shiidehiig harj suuhaas da
луйвар · 2016/12/13
Тагнуулын дарга нь Хурц гэхээр их эргэлзэж байгаа. Энэ нөхөр Энхбат гэгчийг нэг тушаалтны даалгавараар европоос хууль бусаар авч ирж байсанг санаж байна, Тийм болохоор одоо Хурц шударга болсон гэж ойлгож болох уу?
zochin · 2016/12/13
Bolioch ee ELberee shudraga baigaa ch Nuguu Bat vvl yasan be Shvvh hurlaa neelttei hiigeesei
зочин · 2016/12/13
Тракточин Зориг 2-т ямар юмны өс хонзон байх уууу
Зочин · 2016/12/13
Шүүх хурлыыг олны өмнө нээлттэй хиймээр юм Аргаа барсан энэ ээжид туслахсан
О · 2016/12/13
Тэр vед 22 настай байсан байх лдаа Хvний амь амьдралд хамаатай болохоор гоомой юм хийх есгуй дээ Бас Бат vvЛ бгаа гэж бсандаа
zochin · 2016/12/12
тэр шоронгоос гарч ирсэн хулгайчаар тандалт хийлгэж үг алдуулждээ
ЭНЭ · 2016/12/12
Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг биш. Тиймээс нээлттэй, бүр телевизээр явуулах хэрэгтэй. Би бол хэлмэгдүүлэлт болчих вий гэж айж байгаа.
Зочин · 2016/12/12
mongol hvn hergee hiisen bol hvleedeg l bh estoi ard tvmnii harj bgagaar bol hilseer gvtgeed bga um shigee ard tvmniig baahan urund oruulj bgad temtseh chadalgvi bolgoj bgad hereg ilrvvlsen ner zvvh gej bga um bishvv ardchilsan songodog arga
баагий · 2016/12/12
өрснийгөө өмөөрөх гэж ядахаараа битгий төрийн албыг муутга тагнуулынхан танайхыг хоёр жил нууцаар тагнасаныхаа дараа барьсан бол нэг юм мэдсэн л гэсэн үг биз дээ түүнээс биш та нарын нийгэмд тариад байгаа шуугианаар хэн нэгэнд тохох хэрэгтэй болоод унах хүн ь танай хүүхдийг гэж сонгосон бол бүтэн хоёр гурван жил / та нарын хэлснээр шүү / танайхыг тагнаж яах юм. жаахан логиктой дараалалтай сэтгээч
Зочин · 2016/12/12
Энэ хэргийн мөрдөн байцаалтыг Жавзмаа хөгшин хийгээгүй,хэргийг Жавзмаа гуай хянаагүй,хэргийг хамтарсан групп шалгаж мөрдөж байгаа,хэргийг прокурорын байгууллага хянаж байгаа,ийм байхад энэ хөгшин ингэж яриад хэрэггүйлдээ,тэхдээ алдсан хүн арван тамтай гэгчээр ийм эргэлзээ бодол байхыг буруутгах аргагүй,харин энэ гомдол санал хүсэлтээ хуулийн хүрээнд зохих газруудад тавих хэрэгтэй болохоос байн байн хэвлэлийн хурал зарлаад хуулийнхан бүгд хуйвалдагчид юм шиг,хуль шудрага ёс байхгүй юм шиг аялах хэрэггүйлдээ.
Зочин · 2016/12/12
yostoi unen yum algaa. 4 nastai bsn huuhed hun alsan bhuu, unemshmeer yum yarimaar yum, yadarsan humuusiig boli ta nar
Munkhuu · 2016/12/12
Ter ved 4 nastai bsan yumyy? Bi bas oidgviee
Zochin · 2016/12/12
Ter uyed 22toi baisan bololtoi ... Sain oilgosongvi
Zochin · 2016/12/12
22 Hon nastai huuhed ter yed hedtei bsan bhnu bi oilgodoguiee
зочин · 2016/12/12
хурлыг нээлттэй хийх хэрэгтэй шүү. 37 он биш.
Зочин · 2016/12/12
arai ch dee iim muuhai zuil hiihgui bailgui dee ter zasag mini. deerees chinges haan. dergedees burhad mini harj l baigaadaa.
хун · 2016/12/12
хурлииг нээлттэи хиих хэрэгтэи ухсэнээ нуугаад баигаа ум бэ
Зочин · 2016/12/12
Ил шүүх хэрэгтэй гээд байна