Монголын ард түмний үзвэр үзэх чиг хандлагыг ажиглахад стрессээс ангижрахын тулд, мөн нэг үзвэрт олон төрлийн номер, олон төрлийн дуу бүжиг, шинэ санаа багтсанаар нь хошин урлагийнхны тоглолтыг үзэх их дуртай байдаг.  Нэг хамтлагийн тоглолтын үзвэрт 4-6 номер багтдаг бол тэдний анхдагчдын нэг “Х Түц”-ийнхэн энэ удаагийн “Тэргэл сарны инээд” шоундаа 25-30 номерийг багтаана гэж амалцгаалаа.

Хүний амьдралын эргэн тойронд тохиолддог  торгон агшин, хамгийн  чухал хэсгүүдээс бүрдсэн 30 номерийг  ойролцоогоор 2 цаг гаруй хугацаанд тэд багтааж тоглох гэнэ. Байж боломгүй мэт боловч Үнэхээр багтаагаад тоглож чадвал жинхэнэ энтертайнмент шоу гээч нь энэ болох биз ээ. Тэдний энэ удаагийн тоглолт 11сарын 2-с эхлэн “Монголын Хүүхдийн Ордон-д тоглогдох бөгөөд хошин урлагийн нэрт мастерууд маань энэ удаад, хэрхэн сонин содон үзүүштэй зүйлсийг нэг удаагийн шоундаа багтаахыг үзэгч бид хүлээж байгаад үзэх л үлдлээ.