АН-ын даргад өрсөлдөхөө дөрвөн хүн мэдэгдээд байна
2016/12/14
УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхээ алдсан Ардчилсан нам 12-р сарын 6, 7-нд VI Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон.
Ардчилсан намын хуучин дүрмээр намын даргаа Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны олонхийн саналаар сонгож, ИХ хурлаас батламжилдаг байсан юм. Харин энэ удаад Их хурлаас батлагдсан дүрмийн заалтын дагуу Ардчилсан нам нэр дэвшигчдээ бүртгэж дараа нь сунгаагаа явуулна. Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 17 хүртэл үргэлжлэх аж. Тодруулбал, Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн бүртгэл ирэх бямба гариг хүртэл явагдана гэсэн үг.
Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр одоогоор дөрвөн хүн нэрээ бүртгүүлжээ. Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нарын Ардчилсан намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдээд байна.
Харин бүртгэл эхэлснээс хойш нэр дэвшигчид хөдөө орон нутгаар хамтдаа явж, мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчдэдээ танилцуулах аж. Үүнд 2.5 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд нэр дэвшигчдээсээ хувааж гаргуулахаар Их хурлаасаа шийдвэрлэсэн байна.
Шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодорно. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс намын шинэ даргаа цагаан сараас өмнө тодруулна гэж амалж байсан юм.
Гэвч, намын даргын сонгуулийн зардал өндөр, түүнийгээ нэр дэвшигчдээс гаргуулахын тулд нэг нэр дэвшигчээс 250 сая төгрөгийн хандив авахаас өөр аргагүй Ардчилсан намын даргын сонгуулийн зохион байгуулж буй хүмүүсээс тайлбарлаж байгаа. Тиймээс нэр дэвшигчид энэ мөнгийг өөрсдийнхөө халааснаас гаргах юм уу эсвэл гишүүд дэмжигчдээсээ хандив гуйх замаар бүрдүүлж болох аж.
Намын даргад нэр дэвшиж буй хүмүүст зөвхөн саналын эрхтэй гишүүд саналаа өгнө. Тодруулбал, татвараа төлсөн Ардчилсан намын гишүүн бүр намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх боломжтой.
1990 оны залуус · 2016/12/15
С.Эрдэнэ ажлын улс төрийн хуьвд илүү туршлагатай ,зангарагтай ,ийм хүн байх нь чухал .
zochin · 2016/12/14
Bold n arai deer uym bn
зочин · 2016/12/14
амаржаргал шууд гарна гэдэг ч ёстой л юу бол доо. Ер нь Амаржаргалыг монголчууд нэг их таньдаг бил үү. нам дотроо л хөөрөгдөөд байх болохоос олон түмэн дотор ч нэг их явах болуу даа. АН Амаржаргалаар сор тахих гэж байх шиг
Иргнн · 2016/12/14
Мүүн. Л.Гантөмөр бүтэхгүй дээ. МҮҮН аюултай шүү. Итгэхэд бэрх л хүн дээ..
Зочин · 2016/12/14
Ардчилсан нам нээх их ухаан зараад хэрэггүй Р.Амаржаргалыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд л шууд гараад ирнэ. М.Энхболд яагаад ч Амаржаргалыг ялж чадахгүй боломж ч байхгүй.Газрын наймаа ,төрийн алба мөнгөөр зарсан,эрдэнэтийг луйвардаж авсан гээд л 100 хувь годройтоод өгнө.С.Эрдэнэ бол үнэн бүтэхгүй.
Зочин · 2016/12/14
Гантөмөр арай мэдлэгтэй боловсролтой чадвартай юм бна.