Унаач хүүхдүүдийг БНХАУ руу гаргасныг илрүүлжээ
2016/12/15
Манай улсын хэмжээнд хурдан морь унаж уралдуулдаг 30 гаруй мянган хүүхэд бий. Сүүлийн хоёр жилд 593 хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэл авсан, түүнээс долоо нь эндсэн гэсэн судалгааг ХЭҮК, ХТҮГ-аас гаргасан байдаг.
Хүүхдийн эрхийг зөрчиж буй уг асуудлыг хүний эрхийн байгууллагаас удаа дараа анхааруулж ирсэн. Тэгвэл унаач хүүхдүүдийг БНХАУ-д аваачиж уралдуулдаг болсон ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, энэ онд 169 хүүхэд морь унахаар урд хөршийг зорьсныг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон байна. Тэдний найм нь хурдан морь унахаар явж буйгаа визний мэдүүлэгтээ албан ёсоор мэдүүлсэн байжээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоос энэ талаар тодруулахад “Бид дотооддоо хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар тэмцэж байхад одоо бүр гадагшаа гаргаж уралдаанд оролцуулдаг болжээ. Энэ бол хүүхдийн эрхийн маш том зөрчил.
Тэдгээр хүүхдийн олонх нь амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд байна. Бид холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан. Дахиж ийм зорилгоор хүүхэд хилээр гаргахгүй байх тал дээр анхаарч байна” гэлээ.
zochin · 2016/12/16
...Дахиж ийм зорилгоор хүүхэд хилээр гаргахгүй байх тал дээр анхаарч байна” гэлээ. гэнээ. Юу дахиж гэж цаад эзнийг олж ял өгөх хэрэгтэй
Зочин · 2016/12/15
монголд хууль ёс төр гэж байна уу
Зочин · 2016/12/15
Magadgui shuu,tegeed yaduu doroi ailiin huuhed gheer bertej gemtsen bsn ch toohgui shuu.yaandaa
eeeee · 2016/12/15
mongolchuud mini dee yu l bolood bna da. huuhdiig mori unuulah nereer hunii naimaa yavagdaad bgaa yum bishuu
DD · 2016/12/15
GAALIIHAN YU HARJ BNAA ADUU GARAD BDAG HUUHED GARAD BDAG
Зочин · 2016/12/15
boliooro
Зочин · 2016/12/15
Саяхан надтай хамт эрдэнэт явж байсан хүн манжуураар морь унадаг хүүхдийг гаргадад тэнд хүүхдүүд зөндөө байгаа гэж ярьж байсан үнэн байхаа
irgen · 2016/12/15
ene shunliin tulamnuud yuch hiihees butsahaa baijee ta nar uil laigaa edleh tsag ireh baih daa mungunii hoinoos uheh ymaa