МАН-ын Бага хурал  Тусгаар тогтнолын ордонд хуралдсан. Хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалд томилогдсон 33 гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг нөхөн томилсон байна. Мөн МАН-ын дарга М.Энхболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, заалнаас Нарийн бичгийн даргад Ц.Бат-Энхийг томилуулах санал гаргав. Улмаар Бага хурлын гишүүд саналыг дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг, Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг томилсоноор энэ удаагийн Бага хурал өндөрлөсөн.  МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн намтрыг хүргэж байна. 

 

Цогтын Бат-Энх 

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1998 онд намын гишүүнээр элссэн. 2001-2015 он хүртэл 15 жил намын дэргэдэх залуучуудын байгууллага болох МАСАХ, НАМЗХ-ын УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. 2005 оноос одоог хүртэл намын бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. 2009-2013 он хүртэл Орхон аймгийн намын хорооны дэд даргын сонгуульт ажлыг тус тус хажиш ирсэн. 

- Нийслэлийн өмчийн харилцааны орлогч дарга

- Зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дараг 

- Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч захирал зэрэг хариуцлагатай албан тушаал хашсан ажлын дадлага туршлагатай. 

Орос, англи хэлтэй нам улс төрийн ажил хийх арвин туршлагатай манай намын залуу боловсон хүчин билээ.