Тэр ах эмэгтэй хүнд хайртай болж чин сэтгэлээсээ хандаж чадах болов уу
2016/12/16
Сайн байцгаана уу? Би Энэ сайтад хааяа хааяахан зочилдог юм. Би өөрөөсөө ах залууг таньдаг юм л даа. Тэр өмнө амьдрал зохиож байсан нэг хүүхэдтэй.
Эхнэрээсээ салаад 4, 5 жил болж байгаа.Ер нь бол амьдралд хөлөө олчихсон мундаг залуу байгаа. Олон таван үггүй дуугаа дотроо бодолтой гүн гүнзгий харцтай. Их ганцаардмал нүднээс нь гуниг мэдрэгддэг. Гэхдээ тэр байдлаа сайн далдалж чаддаг.
Би юу асуух гээд байгаа вэ гэвэл эрэгтэй хүн энэ насан дээрээ эмэгтэй хүнд хайртай болж чин сэтгэлээсээ хандаж үлдсэн амьдралаа зориулж чадах болов уу? Эсвэл зүрх сэтгэлдээ өмнө нь хайртай байсан эмэгтэй үргэлж тээж амьдрах уу? Миний бодлоор эхнэртэй хайргүй байсан юм шиг санагддаг. Тэрнээс өмнө нэг эмэгтэйд их хайртай байсан гэж сонсож байсан. Тэр одоо дөнгөж 30 гарч яваа.
Зүгээр л надад сонин санагдаад л асууж байгаа юм. Би тэр хүнийг их хүндэлдэг юм…