АН-ын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл тус намын сонгуулийн комисс хүлээж авах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгнө.
 
Тэгвэл өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өглөө.
 
Тэрээр : “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Ийм миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм. Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 11.00 цагт /2016.12.16/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө.
 
Тэгвэл өмнө нь АН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэж байсан ЕТГ-ын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Болд энэ удаад нэр дэвшихээс татгалзжээ. Тэднийхээр АН-ын даргын сунгаа шударга болох нь эргэлзээтэй гэнэ.
 
Э.Мягмар
sonin.mn