АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж байна вэ?
2016/12/19
АН-ын даргад нэр дэвшигчийг энэ сарын 12-ноос 17 хүртэл хугацаанд АН-ын Сонгуулийн Хороо бүртгэв.
Энэ хугацаанд АН-ын даргад УИХ- дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн, судлаач М.Чимэддорж нар нэр дэвшихээр бүртгүүлсэн юм. Үүнээс М.Чимэддоржийг сонгуулийн зардал болох 200 сая төгрөгийг 7 хоногийн дотор АН-ын дансанд шилжүүлээгүй гэсэн шалтгаанаар АН-ын сонгуулийн хороо хассан байна.
Ийнхүү Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар АН-ын даргад өрсөлдөхөөр болж буй агаад сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж, нийт 40 хоног үргэлжилнэ. Улмаар АН-ын нийт гишүүдийн санал хураалт ирэх 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болж, АН-ын шинэ дарга сонгогдох юм. Та бүхэнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Д.Эрдэнэбатын товч намтар
Д.Эрдэнэбат нь 1967-1977 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 1-р арван жилийн сургууль, 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Полтехникийн дээд сургууль төгссөн. Авто-инженер, механик мэргэжилтэй.
Тэрбээр 1983-1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга, 1993-1999 онд “Ноён” ХХКомпаний захирал, 1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2000 оноос “Ноён” группын ерөнхий захирал, 2008 оноос Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2012-2014 он хүртэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар, 2014-2016 он хүртэл Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан.
2012, 2016 онд УИХ-д сонгогдсон.
УИХ-ын гишүүн
Орос хэлтэй.
С.Эрдэнийн товч намтар
Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой. Эхнэр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант юм.
1981 онд бүрэн дунд боловсрол
1984 онд Цэргийн Нэгдсэн сургууль
1995-1997 онд Отгонтэнгэр их сургууль, хуульч, xууль зvйн ухааны магистр, докторант
1998-2000 онд Удирдлагын акедеми, төрийн удирдлагын менежер
2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс
2006 оноос Удирдлагын акедеми, докторант
2006 онд АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төслөөр Нийгмийн Хамгааллын дээд курс тус тус төгссөн.
1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга
1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн
1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал
1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн
1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч
2000 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга
2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн
2002-2005 онд Монголын ардчилсан Холбооны дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга
2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
2012 -2016 он хүртэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар тус тус ажилласан.
2008,2012, 2016 онд УИХ-д сонгогдсон.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Ж.Батзандангийн товч намтар
Ж.Батзандан нь
1992 он Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль
1993 он Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
1994 он БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль
1999 он БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Хууль зүйн ухааны доктор
1999 - 2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш
2004 - 2006 онд Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн
2006 - 2008 онд Эрүүл Нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн
2006 - 2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга
2010 - 2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
2011 - 2012 онд "Эрдэнэс Таван толгой" ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
2012 - 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.
2012, 2016 онд УИХ-д сонгогдсон.
УИХ-ын гишүүн.
Англи, Орос, Унгар хэлтэй.
Н.Алтанхуягийн товч намтар
Н.Алтанхуяг нь 1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль 1981 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Биофизикч, физикийн багш мэргэжилтэй.
1981-1990 онд Монгол Улсын Их Сургуульд багшилж байгаад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож, 1990-1992, 1999 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга, 1994-1996, 1999-2000 онд тус намын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Дараа нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажилласан.
Н.Алтанхуяг 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монголын Ардчилсан намын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын алба хашиж ирсэн. Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-д хамгийн олон суудалтай болсон намын тэргүүний хувьд 2012 оны наймдугаар сараас 2014 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажилласан.
Одоо хувиараа бизнес эрхэлж байна.
Л.Гантөмөрийн товч намтар
Л. Гантөмөр нь 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Л.Гантөмөр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажилласан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 он хүртэл Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байв.
Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй.
Япон, англи, орос хэлтэй.
Э.Мягмар
sonin.mn
s · 2016/12/19
Батзандан л байна шд.