Эрүүл саруул торниж байсан бяцхан охин вакцин хийлгэснээсээ болоод хүнд өвчнөөр шаналж байна
2013/10/30
Манай сонины редакцид бяцхан охиноо тэвэрсээр нэгэн гэр бүл орж ирлээ.Ээжийнх нь нүдэнд нулимс дүүрэн, үг хэлэх бүртээ хоолой нь зангирч, аавынх нь царай тэр гэхийн тэмдэггүй баргар.
Тэд бяцхан охиноо эрүүл саруул болгочих горьдлого тээн сайхан сэтгэлт монголчууддаа хэвлэлээр дамжуулж хандахаар ирснээ бидэнд дуулгалаа. Бас охиных нь өвдөж, шаналж буй өвчнөөр өөр хэн нэгэн аав, ээжийн бяцхан хүү, охин өвдөх вий гэдгийг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх зорилготой ажээ. Тэдэнд чухам юу тохиолдов...Сар гаруйн өмнө А.Зүмбэр охин ээж, аав, ах, эгчийнхээ хайрыг татан, тэднийхээ өвөр дээр эгдүүтэй инээн тарвалзаж, эрүүл саруул өсөн торниж байсан. Харин манай сонины редакцид өчигдөр аавынхаа энгэрт тэврүүлэн орж ирэхдээ хөл гараа хөдөлгөж, нүдээ ч нээж чадахгүй, туниа муутай дуугаар уйлагнах нь зүрх шимшрүүлж байлаа.Амгалангийн Зүмбэр охин 2013 оны тавдугаар сарын 7-нд Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт ээжээсээ 3400 грамм, 49 см эрүүл саруул мэндэлсэн. Манай улсад хууль мэт үйлчилж буй дөнгөж төрсөн нярайд болон төрснөөс хойш дөрвөн сар хүртэлх хугацаанд хийх ёстой бүх вакциныг түүнд хийжээ. Төрөөд 48 цагийн дотор хийлгэх ёстой вакциныг хийхэд тэр тоогоо ч үгүй. Дараа нь хоёр, гурван сартайдаа хийлгэх вакцинаа ч хийлгэсэн. Бас л яагаач үгүй. Халуураагүй, бүр уйлаагүй гээд бод доо. Харин дөрвөн сар хүрэх үед нь “Таван вакцин” гэх нэртэй сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит өвчнөөс сэргийлэх вакцин хийснээс хойш хүндээр өвчилжээ.
Есдүгээр сарын 9-ний өдөр ээж нь охиндоо “Таван вакцин” гэх вакциныг өрхийн эмнэлэгтээ очин хийлгэж. Тэр өдрөөс нэг хоногийн дараа ээж нь охиноо тэргэн дээр суулгачихаад хоол хийж байтал нүднийх нь буланд охин нь нэг л эвгүй хөдөлгөөн хийж харагдсан гэнэ. Гайхаад лавлаж хартал дөрвөн мөчөө өргөөд, хоёр нүд нь эгц дээшээ болчихсон, урагшаа босох гэж байгаа юм шиг болоод, тэгснээ болиод байжээ. Тав зургаан минут болоод ийм байдал нь давтагдаад байсан гэнэ.
Бас унтаж чадахгүй, унтангуутаа сэрээд, уйлагнаад байжээ. Сайтар ажигласны эцэст таталт өгөөд байна гэж ойлгон маргааш өдрийнх нь өглөө Эх нялхсын эмнэлэгт зовиурыг нь хэлж хандтал яаралтай мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөжээ. Тус эмнэлэгийн нярайн мэдрэлийн эмч Мөнхтуяа үзээд “Вакцин хийлгэснээс болсон дохилтын таталт байна” гээд гурван эм бичиж өгснийг тэр өдөр нь уулгасан ч зүгээр болсонгүй, таталт өгөх нь зогссонгүй. Маргааш нь “Альфа долгион” гээд манайдаа ганц байдаг хүүхдийн мэдрэлээр мэргэшсэн гэх эмнэлгийн эмч Баярмааг зорьж очин үзүүлэхэд бяцхан охиныг “West syndrome” гэдэг өвчинтэй гэж оношилж. Эрүүл саруул торнин дөрвөн сар хүрч, хамгийн сүүлийн вакциныг хийлгэх хүртлээ хацар нь байдгаараа бумбайж, ах эгч, аав, ээжийнхээ өвөр хэсэн дэрвэж, гар утас авах гэж тэмүүлэн хоёр бумбагар гараа сарвалзуулж байсан охиноо гэнэт тархины хүнд хэлбэрийн өвчин туссаныг ээж нь ойлгоогүй байна.
“West syndrome” гэдэг нь монголчилбол тархины архаг хүчил төрөгчийн дутмагшил гэсэн үг аж. Ийм онош сонсоод итгээгүй ээж аав нь Монголдоо гайгүй гэсэн бүх эмнэлэг, эмч домчоор яваад “West syndrome” гэсэн нь батлагджээ. Бяцхан охинд өвчин авчирсан вакцин хийлгэснээс хойш яг өнөөдөртэй нийлээд 40 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд охин байнга татаж, бяцхан биедээ баймгүй хүчээр өвчинтэйгээ тэмцэлдэж байгаа юм. Эхэн үедээ таталт өгөхөд тэгсхийгээд уйлахаа больж, шүдгүй амаа ангайлган инээдэг байсан бол сүүлрүүгээ таталт өгөх бүртээ уйлж, өвчиндөө шаналсандаа заримдаа уйлж ч чадахгүй дэмий л янцагалан, яргалах болжээ.Ээж нь одоо битгий унтаасай гэж ч залбирдаг болсон гэнэ. Унтаад сэрэхээрээ маш удаанаар таталт өгдөг болохоор тэр. Таталт өгөх болгондоо уйлж зовиурлах үрээ хараад суух тэвчээр ямар ч ээжид байна гэж үү. “Хар ангал нөмрөөд авч байгаа юм шиг л болдог” гэж ээж нь хэлсэн. Энэ өвчин яагаад тусдаг вэ гэдгийг ээж аав нь хугацаа алдалгүй явж судалжээ.Хэдийгээр өвчний талаарх мэдээлэл бүрхэг, эмчлэх эмч ч, эм ч байхгүй ч үрийнхээ төлөө тэдэнд шантрах эрх байгаагүй учир мухардатлаа явжээ.
Тэгээд энэ өвчин эцэг, эхийнх нь аль нэг нь унаж татдаг өвчтэй буюу удамшлаас, эсвэл хүүхэд эхийн гэдсэнд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсон, бүтэлттэй төрснөөс болдгийг мэджээ. Бас вакцины сөрөг нөлөөнөөс болдог гэдгийг мэдэж авч. Өөрөөр хэлбэл вакцины сөрөг нөлөө нярай хүүхдийн тархийг гэмтээснээс болж үүсдэг өвчин гэнэ. Эхний хоёр шалтгаанаар өвчилсөн байх магадлал огтоос байхгүй учир вакцинаас болсон гэдэгтэй ээж нь бүрэн санал нийлсэн. Вакцины сөрөг нөлөө нярай хүүхдийн тархийг гэмтээснээс болж “West syndrome” гэх энэ өвчин нярай хүүхдэд тусдаг, нярайд тохиолддог хамгийн хүнд хэлбэрийн тархины өвчин гэж мэргэжлийн эмч нар ч хэлж, вакцины сөрөг нөлөөнөөс охин нь ийм болсон гэсэн байна. Гэхдээ бяцхан охиныг угаасаа, ээжээсээ төрөхдөө “West syndrome” өвчтэй байсан бөгөөд вакцин хийлгэснээс болж тэр нь сэдэрсэн гэх тайлбар хийжээ.
Нэгэнт ийм өвчтэй болчихсон бол тэд охиноо эдгээх арга замыг гадаад, дотоодгүй хайхад цаг хугацаа алдахгүй, эм нь тохирч эмчилбэл эдгэрэх боломж өндөр гэдгийг мэдсэн бөгөөд харамсалтай нь Монголд эмчлэгдэхгүй, өвчинд тохирсон эм ч байхгүй хэцүү байдалтай нүүр тулжээ. Монгол эмч нараар жор бичүүлж авлаа гэхэд өндөр хөгжилтэй орнууд тэр эмийг зөвхөн өөрсдийнхөө эмчийн жороор олгодог учир хувь хүнээр захиулж авчрах ч боломжгүй юм. Энэ талаар охины ээж “Манайд угаасаа төв мэдрэлийн системийг дарангуйлдаг эм огт оруулж ирдэггүй. Тархинд нөлөөлдөг болохоор тухайн улсад нь очиж үзүүлээд эмчээр нь жор бичүүлж, тэндээс нь авдаг. Мэдрэлийн эмч нар хүртэл ингэж хэлж байна” хэмээн хүндээр санаа алдаж, нулимс дуслуулж суулаа.
Тэд ах дүүсээрээ туслуулан Японы эмнэлэгтэй холбоо тогтоож, оношоо явуулахад “Яаралтай энд ирж эмчилгээ хийлгэ” гэдэг зөвлөгөө ирүүлсэн байна. Бас БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт оношоо явуулчихсан бөгөөд өнөө маргаашгүй хариу нь ирнэ гэж хүлээж байгаа. Солонгост Японыг бодвол эмчилгээний зардал арай бага гарах учир давхар Солонгост эмчлэх боломжийг тэд судалжээ.
Бяцхан охин манай редакцид аавынхаа энгэрт тэврүүлэн цаг гаруй саатсан. Энэ хооронд ээж нь халбагаар сүү өглөө. Мөөмөө хөхөх дуртай ч хамраараа буцаагаад гаргачихдаг учир халбагаар өгч байгаа гэнэ. Халбагаар өгвөл буцааж гаргах нь гайгүй ч уух дургүйг нь хэлж байлаа.
Дөрвөн сарын өмнө дэгэж дэрвэж, инээж дэвхцэж ээжийнхээ өвөр дээр зогсож чаддаг байсан бяцхан охин одоо хөл гараа хөдөлгөж чадахгүй, нүдээ аньж, нээхээс өөр үйлдэлгүй, сүүгээ хамраараа гаргаад уйлж байгааг харахад зүрх шимширсэн. Ээж нь “Тэр вакциныг хийлгэдэгүй л байж. Эцэг эхчүүдэд захихад вакцины сөрөг нөлөөг нь маш сайн судалж, бодож байж бяцхан үрсдээ хийлгэх хэрэгтэй юм байна” шүү гэж шүүрс алдан захисан.
Бяцхан үрийн ирээдүйн эрүүл мэндэд нь хэрэгтэй гэж хийлгэсэн вакцин одоо амь насыг нь дээсэн дөрөөн дээр авчирсан байна. Сүү мэт цагаахан сэтгэлтэй, амьд бурхан бяцхан үр өвчиндөө яраглан, чангахан дуугаар ч уйлж чадахгүй шаналан байхыг илэрхийлээд бичихэд үг дутахаар байна даа хүмүүс минь. Сүүлийн үед бяцхан үрс хүндээр өвдөж, томчуудын буруугаас хамгийн аймшигтай юманд өртөн гадаад улс орнуудад эмчилгээ хийлгэхээс өөр сонголтгүй болж, аргаа барсан аав, ээж нь сайхан сэтгэлт ард түмэндээ ханддаг болсон. Ийм л хэцүү зовлон А.Зүмбэр охиныг, гэр бүлийг нь дайрчээ.
Ц.Эрдэнэцэцэг
ger · 2013/11/04
ee huudii
reg · 2013/11/04
zoligoo
Зочин · 2013/11/04
ebii dee burhan urshuug. zyrh setgel ubduj bn. hvmvvse tusalj buyn bolooroi. uul uurhain bayn ezedee byt***n ohind tuslaj buyn bolooch abilgald ugdug mungunuusu ebii byt***n ohind uguuch guij bn. bi eh hvn un****d setgel ubduj bn. burhan ibeeg.
Зочин · 2013/11/02
ene hiih estoi geed bgaa baktsiniig mungiig ni haanaas tuldug ym bol.magnai darga sudlaach.huuhduud mini ylgaa yu bh be.huuhdiin shudnii ubchlul bas gazar ablaa yanaa
Зочин · 2013/11/01
ragchaa gj adsaga shig ****tai eh hylhast bsan har avgai mun bzde ter chde
Зочин · 2013/11/01
Монгол орноо аав ээжээ элэг нэгтэй ахан дvvс бидэнтэйгээ амьдрах гээд зориод ирсэн бяцхан охин минь хурдан эдгээрэй Ямар тусламж хэрэгтэй байна вэ эвий эвий
Зочин · 2013/11/01
tiimee tnh handiwiin uil ajil*****g n z.baiguulaad dans, tusgai dugaar ntr neegeed idvehtei shuurhai ajilmaar yum bn. demjij bn.
Зочин · 2013/11/01
[email protected]
Зочин · 2013/11/01
[email protected] Ta tuslaarai Bayrlalaa tanid.
Зочин · 2013/11/01
yg 22 jiliin omno mania ger buld toxioldson ybdal bna. Ter ued odooniixoos noxtsol ***l oor baisan. Odoo emchiluulex buren bolomjtoi. Mongold udaad xereggui, ali bolox xurdan gadagsh garch onoshiig ne zob togtoolgoood ertxen emchilsen ne deer shu. tegexgui bol tatax tu***d tarxi gemtdeg, ts****daa xaraa, sonsgol , xarbalt geed olon sorog dagabar gardag. mania oxin 12 jiliin daraa Japand ochixod zuun tarxinii 60% shoxoijson bsan. odooch shoxootoigoi denduu oroitson bsan. gexdee em uugaad tataxs 4 sartai vagui bolson. odoo xebiin. ene xunuu xol****ox email bval uldeenu. Bid odoo USA-d amidarch bgaa. sanaa buu zob, buren emchlegdex bololtootoi shu.
Зочин · 2013/10/31
Minii ohin bas 2 sartai vaktsinii daraa uvdsun tegeed neg gaguii bolson tataj baigaa bol hetsuu yumaa .buuvei eej gej emnelgiin otgonbayr gedeg emchiin bichij ugsun em sain taarsan uur emchiin em ni taarahgui baigaad huuhed hurdan muuddag yum bnalee.burhan iveeg evii evii
Зочин · 2013/10/31
eruul mendiin said gegch udval shunaltai avgai eruul mendiin salbariig samarch bainaa ene gechii hezeenees bolih bolooo
Зочин · 2013/10/31
yg ch shuud waktsin hiilgesnees bolj shuud ene owchin vvssen gej heleh n oroosgol.hvchiltoro****in dutagdaltai baga zereg tarhinii usjilttai bj bgaad ene vaktsiniig hiilgeheer sederdeg ih hvnd elmentvvdtei vaktsin yum bnleeshdee.minii ohin odoo 4 sar hvrj bgaa 2 3 sartai vaktsinaa odoo hvrtel hiilgeegvi l ywj bgaa.bidnii nvdeer harahad ervvl saruul l yum shig mortloo tsaaguuraa tarhinii daralttai bdg yum shig bgaan.yr n l vaktsin hiilgeheesee omn medreliin emchid vzvvlj bh heregtei yum bilee.orhiin emch dvvrgiin hvvhdiin emch yugaa medehewdee.yg vzvvleh ter ved n zowiurgvi bwal tegeel vaktsiniig n hiilgechihdeg.Ragchaa emch ih sn shvv.olon hvvhdiig ervvl saruul bolgoson ih buyntai hvn. hvmvvs eh nylhasiin medreliin emchiin hynaltand bj bgaad l bvvr hvndreed ****oo bhaaraa Ragchaa emch deer irj vzvvlj emchlvvldeg.
Зочин · 2013/10/31
сайн байна ууБөхийн өргөөнд байрладаг Буянт гэдэг хүүхдийн хувийн эмнэлэгийн эмч Рагчаа гэдэг эмч гайгүй юм байна лээ тэр эмнэлэгт очсон болов уу зүү тавиад байдаг юм байна лээ явж чаддаггүй хүүхэд явдаг болчихсон гж байна очоод үзээрэй
Зочин · 2013/10/31
ene bugdiig un****d uuriin erhgui nulims unagaj suuna. bid chine ymar emch bishdee huuhdiinhee sain saihnii tuluul ter vakciniig hiilgej bg****dee getel ingeh yum gej yahan bodoh bileedee. bid ugui yumaa gehed bidnii huuhduudiin ireedui yasan hetsuu bna we. byat***n ohindoo eruul enhiig husey zaawal edgereh bolnoo
Зочин · 2013/10/31
Hoorhii byasthan ohind saihan setgel gargaj tusaltsgaay bvgdeeree. bi ch bas 1oi 1 sar garantai ohintoi eniig un****d bvr setgel owdchloo ohindoo oi 2 sartain baktsin hiilgehgvi e. Ewii hoorhon ohiniig burhan iweeg eej aaw n ohiniihoo toloo hatuujiltai bgarai bitgii ***ntraarai.
Зочин · 2013/10/31
Миний охиноос ялгаа юу байхав. Охин доо өчигдөрхөн вакцин хийлгэсэн одоо дахиж вакцин энэ тэрийн хийлгэхгүй ээ. Халуураад байвал энэ лааг хийчэх гээд өрхийн эмч нь 2 ширхэг лаа өгсөн 2 уулаа хугацаа нь дууссан байлээ. Зүгээр ч үгүй 1ийн 1200 зарж байгаан Actavis gsn шахдаг юм байлээ. Өрхийн эмч нарийн хариуцлагыг өндөржүүлмээр байна. Та бүхэн минь өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэх дээ анхааралтай л байх нь илүүдэхгүй байхаа. Энэ охинд хандив, тусламж өгөх ямар арга байнаа.
Зочин · 2013/10/31
хөөрхийдө бяцхан охин ямар их шаналж бга бол туслацгааяа хүмүүсэ
Зочин · 2013/10/31
tanai saitad handsan yum chine ta nar zohion baiguulaad handiv ene ter neej bolohgui yumu
Зочин · 2013/10/31
handiviin dans neegeed tusaltsgaay l da humuusee bi ch bas 7sartai ohintoi hun huuhed ovdohoor ymar hetsuu bdag geech
Зочин · 2013/10/31
ямар хэцүү юм бэ дээ харин би энэ вакцинд нээх шүшиггүй хүүхдийнхээ сүүлийн вациныг хийлгээгүй хийлгэх хийлгэхгүй нь ер нь бидний дурын асуудал гэхэд эмнэлэг ажилаа дүгнүүлэх гээд ядаргаа болтол дууддаг юм билээ,Би үгүй гэжийн гээд л зөрөөд тэр арга хэмжээгээ аваа гэсэн чинь тэгэс гээд л алга болцгоосон доо Энэ ядуу буурай ороны аргаас хэзээ с******** юм бол доо,Энэ хүүхэд эмчилгээ хандив гэвэл бүдээрээ туслацгааяа хөөрхий
Зочин · 2013/10/31
Yamar aimshigtai yum be