Бисексуал нөхөртэй…
2013/10/30
Би 33 настай, одоо нөхөр 2 хүүхэдтэй. Суугаад 7 жил болж байгаа. Хэн хэн нь ажил төрөл боломжийн улс. Нөхөр надаас 2 дүү. Ингээд юу ч гэсэн өөрийнхөө тухай биччихлээ.
Одоо асуудлаа бичье. Нөхөр бид хоёрын сексийн амьдрал хэвийн л байдаг. 7 хоногтоо 2, 3 удаа хийж энийг би хэвийн гэж ойлгодог байлаа. Сая 7 хүрэхгүй хоногийн өмнө гэртээ юмаа мартчихаад цайны цагаас нэлээд өнгөрөөж байгаад гэртээ ирлээ. Өдийд хүн байхгүй байдаг, хүүхдүүд цэцэрлэгтээ явчихсан. Тэгээд үүдэнд нөхрийн өглөө өмсөж явсан гутал бас нэг эрэгтэй хүний гутал харагдахаар найзтайгаа ирж дээ яасын бол гээд бодоод хайгаад унтлагын өрөөндөө ортол нөхрийг маань дөрөв хөллүүлээд араас нь нэг залуу хийж байсан. Эхлээд болж буй явдалд итгээгүй, зүүдлээд байна уу ч гэлтэй дуниартаад. Миний толгой эргээд байсан. Намайг тэд хараагүй. Тэгээд арагшаа болоод би суучихсан байсан. Тэгээд юу ч гэсэн гаръя гээд гараад явсан. Хаалгаар гарч явахад хүртэл тэдний дуу араас дуулдаад л бурхан минь. Хагас галзуу л ажил дээрээ суусан. Тэгээд орой нь хүүхдүүдээ би аваад харьсан. Харихгүй байя гэж бодсон ч нэг мэдсэн харьсан байсан. Би их уур хүрч бас гомдоод ч байгаа юмуу ер нь өөрийгөө мэдрэхгүй байсан л даа. Тэгээд нөхөр болохоор хөлбөмбөг эд нараа тв-ээр үзээд намайг нээх анзаараагүй. Би ч юм яриагүй тэгээд 1 ,2 хоног өнгөрсний дараа олон юм бодогдож эхэлсэн. Гомо юмуу гэж эхлэж бодоод надтай унтаж байсныг нь бодохоор үгүй юм шиг. Тэгээд сураг л дуулж байсан нөгөө бисекс эрэгтэй юм гэж ойлгосон. Тэгээд тийм байдалтай унтасныг нь бодохоор эмэгтэй ч хүн юм шиг, гэтэл байгаа байдал нь эрэгтэй хүн. Эрэгтэй юм байж арчаагүй юм гэж бодогдоод. Би араараа таввиулсан гээд гомдох гэхээр тэнд эмэгтэй хүн байгаагүй. Мэдэхгүй тэгээд өөр эмэгтэй байгаагүй гэхээр би тайвшраад ч байх шиг. Элдэв юм бодогдоод хэдэн өдөр өнгөрч байна даа. Нөхөртэй тэгээд цөөн ч гэсэн үг сольж байгаа. Намайг жаахан гайхаж байж мэднэ тэгэхдээ ууралхгүй л байгаа. Миний хийж чадах юм ингээд мартах гэж хичээх л болж байх шиг. Хэдэн жил зүгээр зохицоод сайхан амьдраад ирсэн, энүүгээрээ цааш нь үргэлжлүүлмээр байна. Би уучлаж чадахаар. Гэтэл бас үргэлжлүүлээд нөгөө юмаа хийгээд яваад байвал яахуу. Эрт харихаас ч эмээж байна. Юмыг яаж мэдэх вэ. Хүмүүсээ би яахуу: