Норовын

АЛТАНХУЯГ

Жамбалсүрэнгийн

БАТЗАНДАН

Лувсаннямын

ГАНТӨМӨР

Содномзундуйн

ЭРДЭНЭ

Дондогдоржийн

ЭРДЭНЭБАТ

ТӨРСӨН ОН, САР, ӨДӨР: 

1958 онд төрсөн.

58 настай.

1974 онд төрсөн.

42 настай.

 

1973 онд төрсөн.

43 настай.

 

1966 онд төрсөн.

50 настай.

 

1959 онд төрсөн.

57 настай.

АН-Д ЭЛССЭН ОН:

 

1990 он

 

2010 он

 

2000 он

 

1989 он

 

1996 он

 

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖЛУУД:

 

1981-1990 онд МУИС-д багшилж байгаад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож, 1990-1992, 1999 онд МСДН-ын Нарийн бичгийн дарга, 1994-1996, 1999-2000 онд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Улмаар 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1998-1999 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Дараа нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004-2006 онд Сангийн сайдаар томилогдон ажилласан. Мөн 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2008 оноос АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын алба хашиж ирсэн. УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-д хамгийн олон суудалтай болсон намын тэргүүний хувьд 2012 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажилласан. 2014 онд түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж, АН-ын даргын суудлаас буулгасан байдаг.

 

1999 - 2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш,  2004 - 2006 онд “Их засаг” их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн, 2006 - 2008 онд Иргэний хөдөлгөөний тэргүүн, 2006 - 2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга, 2010 - 2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2011 - 2012 онд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2012, 2016 оны сонгуулиар Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон.

 

2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-д дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Л.Гантөмөр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар томилогдон ажилласан. Улмаар 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажилласан.

 

1990 оноос Багануур районы анхны АН-ын хорооны дарга,1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга, 1990-1992 онд Нийслэлийн АН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан, 1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан улмаар 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албыг тус тус хашиж байсан. Мөн тэрээр 2000 онд МоАН-ын дарга, 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга, 2004-2008 онд УНДЕГ-ын дарга, 2005-2011 онд Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байгаад улмаар 2009-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм. 

С.Эрдэнэ  2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож,  2014 оны арваннэгдүгээр сар хүртэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Улмаар 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуулиар дахин сонгогдсон.

 

1983-1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга, 1993-1999 онд  “Ноён” ХХК-ийн захирал, 1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2000 оноос “Ноён” группын ерөнхий захирал, 2008 оноос Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.

Д. Эрдэнэбат  2012 оны Улсын их хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдож, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар  ажилласан. 2016 оны сонгуулиар АН ялагдаж Их хуралд есөн нэр дэвшигч ялалт байгуулсны нэг нь тэр юм.

 

БИЗНЕС:

 

“Мах экспорт” ХХК, “Хаан жимс Эс Би Ти” ХХК,  “Эмнэлгийн техник” ХХК, “Увс байгаль” ХХК-д хувьцаа эзэмшдэг.

 

“Фемидало” ХХК, “Доктор фарм” ХХК, “Эрхэн хэлхээ” ХХК, “ЖБ прайм” ХХК

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа эзэмшдэг.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг.

 

“Хангай” ХК, “Хорол-Эрдэнэ” ХХК, “Адуунчулуун” ХК, “Залуучууд зочид буудал” ХХК, “Ноён” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм.

 

ДАВУУ ТАЛ:

Түүнийг ялалтын удирдагч хэмээдэг. Учир нь Н.Алтанхуяг 2008 оноос АН-ын даргаар ажиллаж, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялж, нам нь 2012 оны УИХ, Орон нутгийн сонуульд ялалт байгуулсан. Улмаар  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж дахин ялсан.

 

Сонсогчдодоо таалагдаж ярьж чаддаг. Тэр утгаараа олон нийтийн талд улс төрийн байр суурь илэрхийлдэг.

 

Л.Гантөмөрийг үеийнхэн дундаа нуруутай, улс төрийн төлөвшил сайтай хэмээн дүгнэдэг. Намын Залуучуудын холбооноос эхэлсэн нам доторх карьераа хадгалсаар өнөөг хүрсэн. Мөн өөрөө тэргүүлэн ажиллаж байсан “Нэг ардчилал” фракцаа татан буулгасан нь жирийн гишүүдийн талархлыг хүлээсэн алхам болсон. Түүнчлэн Боловсролын сайдаар хоёр удаа чамгүй сайн ажилласан хэмээн олон нийт дүгнэдэг.

 

Тэр угаасаа ардчилагч. АН-ыг ялах, ялагдах аль ч цаг үед үзэл бодолдоо үнэнч явсаар ирсэн. Түүнийг эхлүүлсэн ажилдаа тууштай ханддаг гэж дүгнэхэд хэтийдсэн болохгүй. Учир нь тэрээр 1989 онд АН-ыг сонгож орж ирсэн. Өнөөг хүртэл сайнтай, муутай нь хамт л яваа. Бас нэг зүйл гэвэл түүний улс төрийн амьдрал Баянгол дүүрэгтэй салшгүй холбоотой. 2016 оны сонгуулиар АН-ынхан УИХ-д есхөн суудалтай болтлоо ялагдахад түүнийг баянголчууд сонгосон. Мөн Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяаг намдаа авчирсан.

 

Д.Эрдэнэбат бол сонгуулийн сайн менежер. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэрээр 2008 онд Ан-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш намын “гал тогоо”-той зууралдаж, АН-ыг ялалтад хүргэсэн гавьяатай. Өөрөөр хэлбэл тэр үед Н.Алтанхуягийн хамгийн ойрын хамтран зүтгэгч байсан гэхэд болно. Мөн сая болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн менежерээр түүнийг томилсон нь дээрх тодорхойлолтыг батална. Түүнчлэн Д.Эрдэнэбатыг одоогийн Их хуралд АН-ыг төлөөлөн суугаа хамгийн “даацтай” гишүүн гэх юм билээ.

 

СУЛ ТАЛ:

 

Улс төрийн хүрээнийхэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, АН-ын даргаас огцорсныг намаа бүхэлд нь харж ажиллаж чадаагүй, нам доторх фракцийн удирдлагуудтай л “ажилласнаас” болсон гэдэг. Мөн сүүлийн үед түүний ойр дотныхон тендер, их хэмжээний мөнгөний асуудлаас болж хуулийн байгууллагад шалгагдах болсон.

 

Улс төрийн хувьд тогтворгүй хэмээн түүнийг дүгнэдэг. Учир нь Ж.Батзандан 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргээр шалгагдаж байгаад 2010 онд АН-д элсэж улс төрийн хамгаалалт авсан гэдэг. Тухайн үед тэрээр Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж байв.

 

Бусад нэр дэвшигчтэй харьцуулахад тэр залуу хүн. Улс төрийн туршлагын хувьд дутмаг байх талтай.

 

Түүнийг хувийн ашиг сонирхол ихтэй хэмээн хэвлэлүүдэд бичдэг. Учир нь Баянгол дүүргийн удирдлага болон нийгмийн хамгааллын салбарыг өөрийнхөө ойр хүмүүсээр бүрдүүлж, зарим нэг мөнгө төгрөгтэй холбоотой асуудал үүсгэдэг гэдэг. 

 

Д.Эрдэнэбатын талаар сөрөг ойлголт үнэндээ ховор. Харин 2012 оны ялалтынхаа дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга болоод сөрөг хүчиндээ огцом дээрэнгүй ханддаг болсон. Магадгүй энэ нь улс төрийн соёл талаасаа тааруухан үнэлэмж байж таарна. Нөгөөтэйгүүр өнөөдөр АН-д хандах МАН-ын харьцааны эхлэл суурийг тавьсан “автор” нь болно гэх юм билээ.