Хэрэглэгчийн мөнгийг хүүлж байгаагаа зогсоохгүй бол нэр хүндэд нь халдана гэлээ
2013/10/31
Банкууд хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл гаргаж байгаа нь тогтоогдсон учир Хэрэглэгчийн эрх ашгийг хамгалаах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шаардлага хүргүүлээд байгаа аж. Тодруулбал, Олон улсад нэг аргачлалтай үйлчилгээг манай банкууд хоёр төрлөөр олгоод байгаа нь тогтоогджээ.
ХЭАХННХ-ны ерөнхий нарийн бичгийн дараг Д.Чулуунбаатар хэлэхдээ “Иргэд банкнаас зээл авахад хамгийн өндөр хүүг тулгадаг ч хадгаламжиндаа хамгийн бага хүүг тооцдог. Тэгвэл үүнийг олон улсад нэг аргачлалаар боддог байна. Гэтэл манай банкууд хоёр өөр аргачлалаар бодож, хэрэглэгчдийн мөнгийг хүүлж байна” хэмээсэн юм.
Банкууд дээрх үйлдлийг гаргаснаасаа Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх заалт болох “Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа аж.
Тиймээс банкуудад олон улсын жишгээр нэг аргачлалаар бодооч гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа юм байна. Харин шаардлага хүргүүлээд байхад дээрх байдлаа зогсоохгүй бол Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооноос банкуудын бизнесийн нэр хүндэд халдаж, нэрсийг нь албан ёсоор зарлаж, иргэдийг хадгаламжаа татахыг уриална гэдгээ мэдэгдэв.
Н.Батаа
Зочин · 2013/11/01
etsiin zorilgo bol tom lombard boloh shv dee irgediin mungiig avaad bu***d damjuulsanii tuluu hvv avaad damjij avsan hvndee bas davhar hvvleed suudag ,sayhan hasiin tuv orood mungu dansandaa hiisen chin boodol mungu tutmaas 200 tugrug avdag bolson bna ene zuvuu zuv hasiinhaaan
Зочин · 2013/11/01
ene unen unen awdag ugdugt adil arga hemjee awah heregtei hadgalamj zeeliin horshoo ch ter lombardnuud ch ter bugd dawartsan adil bna banknii huu buurwal dagaad olon yum uurchlugdunu shuu
Зочин · 2013/11/01
ene ch unen shuu zeeliin huug tootsohdaa 360 honogoor, hadgalamjid huu tsoohohdoo 365 honogt huvaadag yum tegeheer zeeliin huvid neg udriin huu undur, hadgalamjiin neg udriin huu baga gardag deerees ni zaralsan huu ni zeel hadgalamj mash zuruutei baidag