Дээрхийн гэгээн Далай лам манай улсад гэнэтхэн айлчилснаар Хятадаас авах дөрвөн тэрбум гаруй ам.долларын зээл цуцлагдав. Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөн-Оргил саяхан Далай ламыг цаашид дахин айлчлахыг нь зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь  “дуулиан” болоод байна.

 

Тодруулбал, БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа”, “Глобал Таймс” зэрэг хэвлэлүүд “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө” гэсэн утга бүхий мэдээлэл цацсан. Уг мэдээллийг цацахдаа дотоодын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагыг нь мөн ишилсэн байв.

 

“Глобал Таймс” ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ц.Мөнх-Оргил сайд “Далай лам энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй гэж ойлгож болно” гэж мэдэгдсэн болохыг дурджээ. Үүнийг бататгаж, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Хятад улс Монголын талын уучлалыг хүлээн авлаа” гэж мэдэгдээд байна.

 

Анхандаа Ц.Мөнх-оргил сайд  Ц.Мөнх-Оргил сайд “Далай ламын айлчлал цэвэр шашны шинжтэй” гэсэн тайлбар хийсэн. Түүнийг  яг энэ санаан дээрээ гүн бат зогсохыг хэвлэлүүд анхааруулж байв.  

 

Ц.Мөнх-Оргил сайдын энэхүү мэдэгдлийг дөрвөн тэрбум ам.долларын зээлтэй холбон тайлбарлаж байгаа. Учир нь Далай ламын айлчлалын дараахан Хятадын талаас хэд хэдэн удаагийн айлчлал, зээл цуцлагдсан юм.  

 

Анхандаа Ц.Мөнх-Оргил сайд “Далай ламын айлчлал цэвэр шашны шинжтэй” гэсэн тайлбар хийсэн. Түүнийг  яг энэ санаан дээрээ гүн бат зогсохыг хэвлэлүүд анхааруулж байв.  Гэтэл түүний хийсэн  энэхүү гэнэтийн мэдэгдэл нь хэдийгээр Хятадаас авах зээлийг үргэлжүүлэхэд хувь нэмэрээ оруулж буй ч нөгөө талаараа иргэдийнхээ шашин шүтэх эрхийг нь хаасан хэрэг боллоо.

 

Манай улс буддын шашинтай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн Далай ламын айлчлалд иргэд чухал ач холбогдол өгч байсан юм. Тусгаар улсынхаа бие даасан бодлогыг цэх шулуунаар хадгалж чадаагүй Ц.Мөнх-Оргил сайдын энэ үйлдлийг олон улсад анхааралтай ажиглаж байна.

 

Б.Цэцэг

24tsag.mn