Битгий алдаарай энэ тэрээ гээд байх юм
2016/12/23
Би гурван сарын өмнө нэг эмэгтэйтэй танилцаад тэгээд уулздаг болоод дотно харилцаа үүсгээд эхэлсэн. Тэр их тачаангуй нөгөө ажилдаа ч их сайн. Эхнэрээ болгоод суучихаад шөнө болгон жаргаж баймаар миний ч нас явж байгаа болохоор толгойноос ийм бодол салахаа байсан.
Тэгээд саяхан багийн найзуудтайгаа уулзаж пиво ууж сууж байгаад надад хэр сайн амиа өгөхөөс буцах хүн мөн үү үгүй юу гэдгийн мэдэхийн тулд би залгаад би юм уучихсан явж байгаад хүнтэй муудчихлаа цагдаа дээр байна ирээд аваач гэв. Тэгсэн тэр их сандраад хаана юм би яг одоо очлоо гэж байна би ч нэг цагдаагийн газрын хаяг өгчихлөө найз маань хажуунаас хэлж өгсөн юм. Тэгсэн удалгүй эргэж залгаснаа чи байхгүй байна би эндээс цагдаагаас нь асуугаад байна тийм хүн ирээгүй гээд байх юм гэхээр нь би тоглосон гэж хэлж чадалгүй харин найз маань ирээд авчихлаа гээд байгаа газраа хэлтэл ороод ирлээ.
Харин манай найзыг хараад зог тусаад ширээнд суулаа. Би найзыгаа танилцуултал аан би таних юм байна гэх нь тэр. Яаж гэтэл өмнө нь би оюутан байхдаа хальт уулздаг байсан юм чамаас одоо юуг нь нуух гэж авдым. Манай найзын нүүр улайгаад л явчихснаа гэхдээ бид 2-н дунд элдэв янзын асуудал байгаагүй шүү гээд л миний өмнө гэм хийсэн хүн шиг гэлбэлзээд ч байгаа юм шиг нэг тийм сонин байлаа. Хүн сорих гэж байгаад өөрөө чадуулсан хүүхэд шиг тэнэг байдалд орлоо.
Тэгээд тэр 2-г шууд орхиж гараад ирсэн. Араас гарч ирээд дуудаад байсан ч би гялс таксинд хурдхан суусан. Араас залгаад л байсан. Одоо би яах учраа олохгүй байна. Найзтайгаа уулздаг байсан гэж бодохоор тэр сайхан халуухан энгэрээ нээсэн байх гэсэн адийн бодол орж ирээд болохгүй юм. Манай найз надруу залгаад тэр сайн эмэгтэй. Битгий алдаарай энэ тэрээ гээд байх юм. Юу гэсэн үг үү? Яах уу? Ор хөнжлөөс гадна их хөөрхөн ааштай хүнд тусархаг зантай бас халамжтай юмыг их нухацтай боддог. Би эхэндээ оронд нь болж байснаа нуугаад яахав ээ. Эр хүн болсон хойно үүнийг бас л боддог шүү дээ…
zochin · 2016/12/24
yaj jaggadag yum boloo ter olon hodoodiig yaj tejeej barah be nasni etsest huuhduud zodood huleed hayad baidag tiim amidral huuleej bna da
oddoo holoondoo hueegui er huuhduudd hurhere zanga medruuuldeg yum da
5 HUUHEDTEI AVGAI AVCH SUUGAAD JARGAJ BAIHIIG ALIIG TER GEH YUM SETGELIIN L ASUUDAL · 2016/12/23
OLON DAGAVAR HUUHEDTEI HUNTEI SUUGAAD JARGAAD L BNA TSAANA CHINI
Зочин · 2016/12/23
chi hezee hot orj irsiin
tsu2 · 2016/12/23
chi odoo teneg yumuu haashaa yum chamaas omno hentei baisan baigaagui ni chamd tiim chuhal yumuu chi uneheer hairtai gedegtee itgeltee baina uu ooroosoo neg asuugaad uzeech ene hun tsaashid baihgui bol bi yah ve baival bi yah ve geed iim sonin uhvar bodoltoi yumnuudiig erdoosoo oilgohgui yum chamtai uchirahaas omno yu ch bsan baij bolii shd chamd ch gesen ter huntei uchrahaas omno yavdal suudal baisan ch baij taaraa ! bodood uz