Ц.Элбэгдорж: Би давхар иргэншилд “болохгүй” гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн
2016/12/27
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа нэг асуудлыг чухалчлан ярих болсон. Юу вэ гэвэл тэрээр давхар иргэншлийн асуудалд нэлээд нухацтай хандаж, хуулийн төсөл хүртэл өргөн барихаар зэхэж байгаа тухайгаа мэдээлж байсан юм. Давхар иргэншлийн асуудал 1998 оноос хойш гадны улс оронд төрсөн Монгол Улсын иргэнээр бүртгэгдсэн хүүхдүүдтэй холбоотой гэж тайлбарлаж байлаа.
Гэвч нийгэмд "ийм хуулийн төсөл батлагдвал гэмт хэрэг үйлдсэн этгээд гадны улсын иргэншилтэй болж зугтах, эсвэл гадны улс орноос Монгол Улсын иргэншил авч үндэсний аюулгүй байдалд заналхийлэх сөрөг нөлөөтэй” гэсэн болгоомжлол бий болчихоод байгаа юм.
Гэхдээ иргэншил олгох, чөлөөлөх зэрэг асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг. Засгийн газар хуулийн төсөл санаачилж, УИХ-аар хэлэлцэн баталсан. Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгч уг асуудлыг шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд давхар иргэншлийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдаг гэдгээ уламжилсаар байгаа. Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа "Давхар бас хоёрдмол иргэншил гэх яриа үе үе гардаг л юм. Би Монгол Улсын Засаг, Төрийг төлөөлж байх бүх хугацаандаа энэ яриаг няцааж, "болохгүй” гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол Усл давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. МОНГОЛ УЛСЫН ИРГЭН: энэ бол зөвхөн Монгол Улсын иргэнд, түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж, Монгол Улсын иргэншил бүү олго. Энэ бол Монгол Төрийн сахин хамгаалж ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй баримтлах бодлого юм” хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл Засгийн газар ямар ч хуулийн төсөл баталж, өргөн барьсан Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд хориг тавина гэдэг нь харагдаж байна. Дараагийн Ерөнхийлөгч л өөр байр суурьтай байхгүй бол нэг хэсэгтээ "давхар иргэншил" гэх асуудалд анхаарал хандуулах шаардлага алга. Гэхдээ л Америк, Монголын давхар иргэншилтэй Д.Ганбат гэх хүн байсаар л байгаа юм даа. Үүнийг хэн хэзээ хэрхэн шийдвэрлэж, хэн түүнд давхар иргэншил олгосныг тодруулах юм бол доо.
Үндэстан агентлаг
ganaaa · 2016/12/27
muuu huzuugui pizdaaa
иргэн · 2016/12/27
Монгол хүний хүүхэд давхар иргэншилтэй болоход яадаг байна.Гадаадад амьдарч байгаа эцэг эхийн хэн нэг нь монгол байхад болохгүй юм байхгүй шдэ
Зочин · 2016/12/27
uu muu usad amidardag gamingiin uldegdel yu genvee tsaad ulsiin irgen avnaar tsaaduulchini ger bul baitugai naiz nuhud hamaatan sadnuudaa amidrald zalguuldag yumshdee