Монгол улс ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл хүслээ
2016/12/28
Монгол улсын эрх баригчид ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэн байна. Гол нь уг зээлийг юунд хэрхэн зарцуулах гэж байгаагаа мэдэгдээгүй талаар ОХУ-ын Байгалийн баялгийн яамны сайтад энэ сарын 13-ны өдөр байршсан талаар “TJournal online” сэтгүүлд гарсныг http://themoscowtimes.com мэдээлэв. Монголын тал энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул Оросын тал хүсэлтийг хүлээж аваагүй юм байна.
Мөн Монголын талаас ОХУ-ын төрийн өмчийн “VTB” банкнаас 200 сая ам.долларын зээл хүссэн байна. Уг зээлийн хүсэлтэд мөнгийг ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулагдах тухай тусгажээ.
2010 оноос хойш Монгол улсын зээлсэн нийт өрийн 97.8 хувийг 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэглэсэн бөгөөд энэ нь 170 тэрбум рубль ажээ.
Эх сурвалж: http://themoscowtimes.com
Зочин · 2016/12/29
ЗӨВ ШҮҮ
Зочин · 2016/12/29
ene sdanuudiig uneheer buudaj almaar baina.
Зочин · 2016/12/28
ЗӨВ ШҮҮ
ZOCHIN · 2016/12/28
aaya bas l or.