УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр зарим гишүүд Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатараас асуулт асууж хариулт авлаа. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү  "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" хэмээн асуулт асуухад  Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" гэв. 


Ингээр Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ.