Арвандолоон оны авралын тэнгэрээр ОУВС-г тодруулах уу?
2016/12/29
Манай улс хоёр хөршөөсөө хөрөнгө мөнгөний тусламж гуйгаад байгаа. Гэвч бүтэлтэй хариу нэг л дуулахгүй байна. Өмнөд хөршийн тухайд Далай ламын айлчлалтай холбоотойгоор, харилцаа өмнөхөөс эвгүйтэж, мөнгө санхүү гэсэн нарийн ширийн юм ярьж чадахгүйд хүрээд байгаа бол хойд хөршийн тухайд ч манай эрх баригчдын үрэлгэн тооцоогүй занг хэдийнэ мэддэг болжээ. Ямартаа л Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Кремль хүлээж аваагүй гэдгийг Оросын мэдээллийн агентлагууд уламжиллаа. Хоёр орны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдааны үеэр уг асуудал яригдсан бөгөөд хойд хөршийн зүгээс манай саналыг хүлээж авахгүй байгаа үндэслэлээ хэлэхдээ “Монголын талд энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул хүсэлтийг хүлээж аваагүй” гэсэн байна. Тэгэхээр бид юунд яах гэж зориулах гэж байгаагаа тодорхойлдоггүй хэрнээ авчихдаг, тэгээд үрчихдэг байдлаа дахиж давтахад хэцүү болсныг нөхцөл байдал харуулж байна. Бондын мөнгийг гадны зах зээлээс татахдаа ч яг л тэгсэн. Гол нь бидэнд хөршүүд туслахгүй нь харагдаж байна. Тэгэхээр шинэ 2017 онд бидний авралын тэнгэр ОУВС л болж харагдаад байгаа юм. Тус байгууллагын төлөөллүүд ямар ч байсан Улаанбаатарт ирээд буцсан. Он гараад удахгүй дүгнэлтээ гаргах байх гэсэн хүлээлт байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2017/01/06
http://gg.gg/4bh6d