Шинэ жилээр үзэсгэлэнт гvнж нь болохын тулд ...
2013/11/01
Шинэ жил дөхөхөд хvн бvрийн сэтгэл догдолж, гайхамшигт сюрприз хvлээдэг. Хэзээ ч мартагдашгvй тэрхvv гайхамшигт баярын vдэш vзэсгэлэнт гvнж нь болохын тулд юу хэрэгтэйг бvсгvй танд зөвлөж байна.
Нvvрнийхээ өнгийг сэргээ
Хэрэв арьс чинь хэт эмзэг, мэдрэмтгий биш бол шинэ жилийн vдэшлэгээс хоёр долоо хоногийн өмнө арьс цэвэрлэх, хуулж ховхлох маск тавь. Ялангуяа жимсний хvчлийн сэргээх, цэвэрлэх vйлчлэлтэй нь сайн аж. Мөн жvржийн төрлийн жимсийг өдөрт нэгээс хоёр удаа идэж бай. Энэ нь бие организмыг витаминаар хангахаас гадна нvvрний арьсыг өнгөлөг болгоход тустай.
Өөрт таалагдсан даашинзаа сонгоорой
Дур булаам хэв загварын бариу даашинз өмсөхөд мариалаг байдал чинь саад болж байвал өдөр тутам дадсан хоол хvнсээ зохицуулаарай. Гэдэс хөөлгөх сармис, байцаа, тvvхий ногоо, сvv, амттан, хийжvvлсэн ундаа, сироп, архи зэргээс татгалзах нь чухал. Харин эдгээрийн оронд буцалсан ус болон цай, ургамлын хандтай ногоон цай, шөл зэргийг хэрэглээрэй. Мөн өдөрт 30 гр талх, загас, өөхгvй мах, өндөг, тахианы мах, тараг, аарц зэрэг протеин агуулсан бvтээгдэхvvн сонгоорой. Та vvнийг хэрэгжvvлж чадвал шинэ жилийн өдөр илvvдэл жингээсээ санаа зоволгvй, таалагдсан даашинзаараа гангарах болно.
Vсний засалт таныг илэрхийлнэ
Эмэгтэй хvний дур булаам байдлыг илтгэдэг нэг зvйл нь vс билээ. Бvсгvй та vс арчилгаандаа илvv анхаарал хандуулж гурав хоногийн зайтай тэжээлийн маск тавих нь чухал. Vvнд чидун тос, өндөгний шар зэрэг орж болно. Мөн зөөлөн шампуниар vсээ угаасны дараа цагаан цуу буюу уксустай бvлээн усаар зайлаарай.