Эл сар билгийн тооллын төгс буянт шинэ зурхайн ёсны өьлийн илүү дунд сарын шинийн 3-наас өвлийн адаг сарын  шинийн 5 хүртэл үргэлжлэнэ.

Эл сард билгийн хүчин төгсч, усан махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл нуугдаж, шар ус ба хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотогш нуугдаж, усны орон бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучилын дуун мэт зөөлөн удаан лугшна. Дэлүүгээ энхрийлэх цаг. Сарын сүүлийн  14 хоногт шороон махбода дэлгэрэхийн эрхээр шороон махбодын орон болсон дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшна. Элгээ энхрийлэх цаг. 5-ны өдрийн  12 цаг  36 минутад Бага хүйтэн болох, 20-ны  5 цаг  43 минутад Их хүйтэн болох улирал эхлэнэ. Бага хүйтэн. Хүйтэн уур амьсгал хуримталж удсаар хахир хүйтэн болох юм. Бага хүйтэн гэдэг нь уур амьсгал бас хахир хүйтний туйлд хүрээгүй гэснийг илтгэж байгаа юм. Наран шар замын 285 хэмд байх үе юм. Үүнийг бас өчүүхэн хүйтэн болох ч гэдэг.Хүйтний эрч ихэд нэмэгднэ. Байгалийн хэмнэл нь шаазгай үүрээ засч, гургуул дуугарч эхлэнэ. Энэ үед бод мал хээл хаях гэм буй тул хэвтэрийг дулаалж, бууцанд үнс тэргүүтнийг хийж аль болох дулаан, зөөлөн болгох ажлыг хийдэг уламжлалтай. Есийн тэнгэр уруу царайлна гэж малчин ардууд хэлэлцдэг.

Их хүйтэн. Уур амьсгал хүйтрээд туйлдаа хүрснийг хэлж байна. Наран шар замын 300 хэмд нэг жил дахь хамгийн хүйтэн улирал болох юм. Хүйтний эрч туйлдаа хүрч, малын хамар хөлдөж цус гардаг тул энэ үед малдаа давс долоолгодог уламжлалтай. Дөрвөн есийн үед таарах ба дөрвөн есд ган уур хага хөлдөнө гэж байдаг билээ.

Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

 

12 жилтний төөрөг өмнөх сар мэт ээ

Хулгана жилтэн. 1936 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.  1912, 1936 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1984, 1996 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1972 1960 оны эрчүүд болон 1924 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1960 эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.  Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 17, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Үхэр жилтэн. 1985 , 1913 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 1961 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1937 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1997, 1973  оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1997 оны эмэгтэйчүүд, 1961 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1901 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 10, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Бар жилтэн. 1974 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1998 оныхон болон 1986 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана 1914 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна 1926 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1962, 1950 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19, 23, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Туулай жилтэн. 1951, 1987 оны эмэгтэйчүүд, 1999 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1975 оны нийт хүмүүс болон 1999 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1939, 1951  оныхон болон 1987 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1927 оны эрчүүд болон 1963 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 12, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Луу жилтэн. 1976 оны эрчүүд ба 2000 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 2000 оны эрчүүд, 1976 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1952 оны эрчүүд болон 1940 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1988, 1916  оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1928 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1916 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 21, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Могой жилтэн. 1965, 1977 ны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 2001 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1977, 1941 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 2001 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1929 оны эрчүүд, 1917 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Морь жилтэн. 1990 оны эмэгтэйчүүд болон 1978, 1918 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1942 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1966 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1930 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1954 оны эмэгтэйчүүд болон 1918 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 15, 23, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Хонь жилтэн. 1931 оныхон болон 1979 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1955, 1979 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1943 оны эмэгтэйчүүд болон 1931 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1919, 1943 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 16, 24, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Бич жилтэн. 1920 оны эрчүүд эрхтэ санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1944, 1980 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1980, 1932 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1992, 1968 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1956 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13,  25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

Тахиа жилтэн. 1993 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1957 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1945 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1969, 1945 оны эмэгтэйчүүд, 1993 оны эрчүүд, 1981 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1921 оны эмэгтэйчүүд болон 1945 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 14, 18, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

Нохой жилтэн. 1946 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1982, 1934 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1922 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1994 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1958 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1970 оны эмэгтэйчүүд болон 1958 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 15, 27, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Гахай жилтэн. 1947 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1959 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1995 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1971 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1923 оны нийт хүмүүс 1935 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1959 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 8, 16, 20; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.