Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн өвөрмонгол иргэнд ял 25 жилийн онооно
2017/01/03
Өчигдөр мэдээллийн сайтуудаар хятад иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар олон мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл энэ хэргийг 46 настай Ө гэгч нь БНХАУ-ын харъяалалтай Өвөрмонгол хүн үйлдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тэд 31-ний орой шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад маргалдаж улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурдаж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан байна.
Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй сэжигтэн Ө хэргийг үйлдэх үедээ согтуу байсан гэнэ.
Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа бөгөөд Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
Монгол эр · 2017/01/04
Наад хужаа чинь монгол хүн алаад монголын хуулиар шийтгүүлж б.гаадаа баярлаж б.гаа.Учир нь хятадад хүн алсан хүнийг баривчилаад шууд хөл гарыг нь холбож дөнгөлөөд мөрдөн байцаалт явуулдаг.Ингээд 8-12 сарын дараа шүүх хурал болхын өглөө гарын гавыг нь салгаад хөлний дөнгөтэйгөө шүүх хуралд ордог.Наад мал шиг чинь гурван хүн заазуурдаад нэгийг нь алж орхисон бол шууд л алах ялтай.Тийм болхоор бусад илжигнүүдэд нь сургамж болгохын үүднээс наад илжигээ хуулын хамгийн дээд хэмжээгээр шийтгэ.МАНАЙХААН БИТГИЙ МӨНГӨ ТӨГРӨГ АВААД НААНА ЦААНА ГЭЭД БАЙГААРАЙ. МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭТЭЙ ГЭДГИЙГ ХАРУУЛААД ӨГ.
5555 · 2017/01/04
Хятадууд Монголд дэндүү ДААМ гараад байгаа юм биш үү. Засаг төр арга хэмжээ авахгүй л юм байх даа.
Зочин · 2017/01/04
Өөрсдийнхөөр нь цаазал
Зочин · 2017/01/04
yaaj oorsdiigoo ovormongol gj helj chddag bnaa uhjiisn hujaanuud
Зочин · 2017/01/04
Mongolchuud chin hrn nohoi hutssan shinjgui bh chinee sonin humuusshuu hehe odoo yaay ghw uheed baijdee :))
Зочин · 2017/01/03
;гуравын гурван хүнийг ??????????????????? учир мэдэхгүй хоёр балчир хүүхдийг??? доод хүний саналыг дэмжиж байна
Би монгол хүн · 2017/01/03
Ийм хэрэгт дөнгөж 25 жилийн ял онооно гэхлээр гунигтай байна. Бага ялыг нь их ял руу шингээнэ гэдэг чинь нэгэнт их ял авах хэрэг хийсэн бол түүнээсээ бага ял авах хэрэг хийж болно гэсэн логикийг харагдуулаад байна. Эрүүгийн хуулиа шинэчлэх хэрэгтэй байна. 3 иргэнийг заазуурдсаных нь төлөө 10 10-н жил буюу 30 жил 4 настай хүүхдийг онц хэрцгийгээр алсных нь төлөө хуулийн дээд хэмжээ 25 жил нийлээд 55 жил шоронд суухаар бас дээрээс нь танхайн үйлдэл, согтуугаар үйлдсэн үйлдэл гэх мэтээр нэмсээр байгаад 120-150 жилийн өгөх хэрэгтэй байна