УИХ-ын гишүүн Н.Оюундарь хоёр дахь “Л.Эрдэнэчимэг” болох уу
2017/01/04
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордны албан өрөөг шоуны цэнгээний өргөө болгож, тамхи татаж, архи ууж, “Архи, тамхи, секс гурав хүний амьдралын гурван чандмань эрдэнэ гэж хэлэх нь холгүй ярьсан бичлэг байдаг. Үүнийхээ дараа тэрбээр өөрийнхөө санаачлан батлуулсан “Тамхины хяналтын тухай хууль”-ийн дагуу 50 мянган төгрөг төлсөн хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байв.
Үнэндээ Тамхины хяналтын тухай хуулиар жирийн иргэн тамхи татахыг хориглосон газар тамхи татвал 50 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой. Харин Л.Эрдэнэчимэг шиг Төрийн албан тушаалтан тамхи татахыг хориглосон газар тамхи татвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1 сая 920 мянгаас 4 сая 800 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой. Гэтэл Тамхины хуулийг санаачлан батлуулсан эрхэм гишүүн өөрийнхөө өлгийдөн авсан хуулийнхаа зүйл заалтыг мэдэхгүй 50 мянган төгрөг төлж, олны доог тохуу болж байв.
Үүний дараа энэ хуулийг ОХУ-аас хуулсан гэх яриа ч гарсан. Тэгвэл УИХ-ын эрхэм эмэгтэй гишүүд маань ямар хууль батлуулаад, ямар хууль дээр гарын үсэг зураад яваагаа тэр бүр мэддэггүй нэгэн жишээ саяхан гарлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь саяхан олон нийтийн цахим сүлжээнд О.Баасанхүү гишүүний “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. Энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” гэсэн жиргээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” гэж хариу барьснаар харагдаж байх шиг.
Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан нь харагдаж байна. Харин Н.Оюундарь гишүүн он солигдох сүүлийн мөч буюу өнгөрөгч оны ажлын хамгийн сүүлийн өдөр /2016.12.28/ гишүүд маш олон хуулийн төсөл өргөн барьснаас будилсан уу ийнхүү жиргэжээ. Ямартай ч, УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд маань ямар хуулийн төсөл, хэнтэй хамт өргөн барьснаа тэр бүр мэддэггүй бололтой.
Төгс
AN- AL · 2017/01/04
AN alnuudiig yaj guitsehwdee
Зочин · 2017/01/04
мөн л байна л даа. гэхдээ өргөн барьсан гишүүдийн дунд байхгүйг харж байна уу дурак аа
Мал · 2017/01/04
Наана сууж байгаа нь Баасанхүү мөн. Гэхдээ энэ хуулийг өргөн барьсан зураг биш бололтой. Тэгэхээр энэ гишүү эмэгтэй үнэрээ дурак бололтой.
Зочин · 2017/01/04
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Зочин · 2017/01/04
naana suuj bga ni baasankhuu mon l bn shde