Хардах уу эсвэл харсаар л байх уу?
2017/01/06
Сайн байна уу намайг Б гэдэг. Би 25 настай. Би та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юмаа. Хэдий сүртэй зүйл биш ч гэсэн миний цаашдаа нөхөртэйгөө харилцах харилцаанд минь их нөлөөлөх зүйл байгаа юм.
Амьдралдаа амжилттай байгаа туршлагaтай эгч нар та миний оронд байсан бол яах байсан бэ гэдэг талаас нь надад зөвөлгөө өгнө үү.
Би нөхөртэйгөө танилцаад 8 жил, хамт амьдараад 3 жил болж байна. Одоо бид 2, хөөрхөн охинтой дажгүй л амьдарч байна. Гэтэл саяхнаас би нөхөртэйгөө яаж харьцахаа мэдэхээ больчихлоо. Бид 2 бие биенээ элдвээр хэлж хэрэлдэж үзээгүй зарим хүн хэрэлддэггүй хүмүүс нэг хэрэлдэхээрээ гомдоод салчихдаг энэ тэр гэж хэлэхээр нь хааяа гайхдаг л юм. Хэрэв тийм зүйл болвол тэр хүнээс ямар ааш гарахыг нь ч сайн мэдэхгүй л байна. Хааяа нэг уурлах гомдох юм гарахаар би дуугаа хураачихдаг, тэр маань ч гэсэн дуугаа хураачихдаг юм. Тэгээд нэг их удалгүй бие биеээ санаад эрхэлмээр болоод л эвлэрчихдэг юм.
Би охиноо төрүүлээд 2 жил гаран гэртээ сууж байна. Тэр болгон гарч ороод байдаггүй аль болох ажилтай байгаа нөхрөө тав тухтай байлгах гэж хичээдэг. Бид 3 манай аав, ээжийнд байдаг би гэр орны ажил гээд бүх зүйлээ хийж өдрийг өнгөрөөдөг. Нөхөр маань ажлаа тараад л бид 2 луугаа яараад ирдэг гэрийн ажилд маань ч зав зайгаараа тусалдаг хүн л дээ. Гэтэл би саяхан утсыг нь үзэж байгаад нэг хадгалаагүй дугаартай өдөр болгон мессеж бичиж өдөртө 1-2 удаа заавал ярьсан байхыг нь хараад нэг л сонин санагдаад явчихсан тэгээд мессэжүүдийг нь үзсэн чинь өдөрхөн бичсэн миний мессэж ч байхгүй болтол нь бүгдийг нь устагчихаж.
Тэр дороо нөхөртөө мэдэгдэлгүйгээр ээжийнхээ утаснаас залгаад үзсэн чинь нэг дажгүй хоолойтой хүүхэн авж байна би шууд салгалгүйгаар худлаа нэр хэлээд яръя гэсэн чинь тийм хүн байдаггүй шдээ гэж байна. Би шууд нөхөртөө хэлчихвэл нууцаар утсыг нь үзсэн гээд дургүйцэж магадгүй, юмаа нуудаг болчих байх гээд шууд хэлж чадсангүй. Оройжингоо сэтгэл тавгүйтэж байгаад утсаар нь ярих шалтаг гаргаад гэнэт харсан хүн болоод энэ хэн юм гэсэн чинь ХҮН гэж байна би эргүүлээд мэдээж хүн л утас барьдаг ш дээ байнга л холбоо барьсан байхын хэн юм гэсэн чинь царай нь бараагаад юу ч дуугарсангүй. Дотроо гомдоод уур хүрээд арай гэж ээж ааваасаа холдоод өрөөндөө ороод хэн юм бэ сонин байна шүү та гуай гээд тоглоом болгоод л хэллээ.
Тэгсэн чинь нээх сонин хоолойны өнгөөр хүн л гэж байна ш дээ гэхээр нь миний уур хүрээд охиноо шүүрж аваад орондоо ороод буруу хараад хэвтчихлээ. Нөхөр ч өөр хөнжил хажууд тавиад цаашаа хараад хэвтээд өгөхөөр нь гомдоод чимээгүй жоохон уйллаа. Хамаг юм бодогдоод би гэрт нь хоол хувцас угаасан нэг авгай л юм байна л даа гэж бодоод гэнэт эхэр татаад уйлсан чинь наашаа хараад тэврэх гэхээр нь түлхчихээд хамаг юмаа хэллээ. Ойрд оройтоод л байсан янз бүрийн юм байвал эртхэн л хэлээрэй намайг байж л байх гэрийн авгай гэж бодоо юу энэ тэр гээд л уйлсаар баахан юм ярьсан чинь ганц ч үг хариуд нь алга. Би бүүр гайхаад гомдоод баахан уйлж уйлж унтсан.
Тэгээд өглөө сэрээд л уур хүрээд одоо ч ёстой нүүр өгөхгүй гэж бодоод боссон чинь хажууд нэг захиа байна. Уншсан чинь утсыг маань ухаад эхлэхээр чинь уур хүрсэн дуугармааргүй санагдсан гэхдээ би чамайгаа хуурна гэж юу байхав бүх зүйлээ төлөвлөөд л бодоод л байгаа ш дээ чамайгаа үүрд хайрлана үнсье гээд баахан юм биччихэж. Уншиж тайвшираад маргааш нь гэхэд эвлэрээд сайхан л байлаа. Тэрнээс хойш 3 хоноод холбоо барьж байгаа болoв уу намайг уурлахаар больчихсон болвуу гээд бас ахиад нууцаар утсыг нь үзчихлээ. Ахиад л байна урьдныгаа бодвол арай бага байна бас л мессэж алга.
Ингээд би гайхширж сууна хараад байхаар утсаа энд тэнд орхичихдог хүн чинь байнга авж явна, нээх дотно мэдрэмж ч төрөхгүй, хааяа санаа алдаад л нэг л сонин. Надтай байхдаа эрхлүүлээд халамжлаад байгаа ч нэг л сонин сэтгэл дагаад байна уу яагаад ч байгаа юм. Анх нөхөртэйгөө суух гэж байхад нэг сайн бөө чи хүүхдээ тэврээд үлдэх гээгүй л юм бол сал гээд байдаг байсан. Тэр зүйлээс болоод ч юмуу ийм зүйлд хэтэрхий мэдрэмтгий байж ч болох юм. Одоо би урьдынх шигээ байх гэж хичээсэн ч дотроо гомдоод байж л байна. Нэг бодлын энэ асуудлыг асууж шалгаагаад уурлаад нэг тийш нь шийдэхгүй бол би доромжлогдоод байгаа ч юм шиг уур хүрээд. Нэг бодлын тэр захиаг нь хархаар түр зуур уйдаад зүгээр найз ч юм боловуу тэвчээртэй байж хүлээх хэрэгтэй ч юм шиг. Уурлаад унавал залхчих ч юм боловуу?
Урьд нь нөхрийн маань араас гүйгээд энэ тэр болохоор нь надад хэлээд бид 2 ярилцаж байгаад мессеж бичээд л согтуу байна энэ тэр гээд байхаар нь яаж эмэгтэй хүнийг орхихов гээд хамтдаа хүргэж өгөөд л хамт явж байсан. Энэ удаа их гайхаж байна. Ингэж байгаад бүүр харилцаа маань дордох вий дээ гэж айж эсвэл нөхөртөө итгээд улам их санаачлагатай байж анхаарлыг нь татах ёстой ч юм боловуу гэж гайхаж байна. Бас хэтэрхий араас нь гүйгээд байгаа юм шиг байвал үнэ цэнэгүй ч юм боловуу? Энэ асуудлыг ухаалгаар шийдэх аргыг та бүхэн минь хэлж өгөөч бүх зүйлийг оройтохоос нь өмнө шийдмээр, мэдмээр байна. Урт энэ урт захиаг минь уншиж надад тус болох зөвөлгөөг өгсөнд баярлалаа…
Bo · 2017/01/08
иймэрхүү нөхрүүд их байх юмаа. тэр хүүхэн нь ямар ч өрөвдөлтэй амьтан бэ дээ. гэхдээ нэгэнт цуг амьдраад гэр бүлээ гэж байгаа хүнийг хамаагүй хөөж тууж хэрэггүй. удахгүй цаг хугацаа бүхнийг харуулна. өөрийгөө хөгжүүл. гоё бол. нөхрийгөө тоохгүй байгаа дүр үзүүл. хааяа гадур гарч найз нөхөдтэйгээ зугаал. нөхөр чинь өөрийн :эрхгүй хардаад хайрлаад буцаад ирнэ.