Г.Уянгын улс төр Ц.Элбэгдорж руу чиглэв
2017/01/10
УИХ-ын гишүүн асан Г.Уянга улстөржиж эхлэв. Парламентад суухдаа ч тэр, парламентын гадна байхдаа ч тэр улстөржиж, өөрийгөө байнга сануулдаг хүн бол Г.Уянга.
Тэрбээр парламентад сууж байхдаа УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын нөхөд рүү улс төрөө чиглүүлж байсан. Түүний гол ярьдаг асуудал нь Оюутолгойн гэрээ. Уг гэрээг Монголын талд ашиггүй хийсэн гэж үзэн тэдэнд хариуцлага тооцох асуудлыг удаа дараа тавьж байв. Харин одоо УИХ-ын гишүүнээс больмогцоо улс төрөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглүүлж орхилоо. Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг гарган тавьж, УИХ-ын дарга М.Энхболдод саяхан хандсан.
Тэрбээр хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг. Мөн Үндсэн хуулийн 35-р зүйлийн 1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийднэ гэсэн. Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг зөрчсөн учир түүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд тавих ёстойг ярьж эхлэв. Нэгэнт огцруулах асуудлыг яриагүй УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дуусах дөхөж буй Ерөнхийлөгчийг гуравны хоёроороо дэмжиж, огцруулна гэж байхгүй. Ийм байтал хий хоосон улстөржиж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “тулалдаж” эхлэв.
Магадгүй энэ улс төр Г.Уянгад хэрэгтэй байвч, нийт ард түмэнд ямар байдлаар ашиг тусаа өгөх вэ гэдгийг бодоход илүүдэхгүй. Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг биелүүлж чадахгүй байгаад байсан юм бол Г.Уянга гишүүн байхдаа энэ асуудлыг тавьж, УИХ-аар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулж ирэхгүй яасан юм бэ. Тухайн үед түүнд энэ асуудлыг оруулж ирж ярих боломж, эрх мэдэл нь байсан шүү дээ. Энэ бүгдийг хийгээгүй байж, өнөөдөр парламентын гаднаас Ерөнхийлөгчийг огцруулъя гэж мянга хашгираад тусыг эс олно гэдгийг хамгийн сайн ойлгож байгаа нь Г.Уянга болов уу. Мэдсээр энэ бүгдийг хийж байгааг нь харахад тэр яах аргагүй улс төрөө эхлүүлжээ. Хэсэг чимээгүй байсан түүний улс төр Ц.Элбэгдорж руу чиглэсэн нь энэ аж.
raga · 2017/01/11
ene ymar ym bicheed bnaa. estoi holsni bicheech ym bishuu
zochin · 2017/01/10
tylga gedeg nohor ebe giin holsnii bicheech yum bna l daa
zochin · 2017/01/10
ene yamar sonin yum bichdeg gar be yum yarij boldoggyi yarihgyi bhaar alga bolloo geh . tord bolohgyi bga zyiliig hen hezee yarih n ter hynii erh yum bga biz de . 1 yum yarihaar l yls tor hiilee geh yum . yarij l baig l daa . bolj bytehgyi bga zyiliig oorchilj chaddaggyi yumaa gehed olon tymen yadaj sonsoj medej l baig . demjij bna
Зочин · 2017/01/10
erni ene ebe gedeg hugiin shaardaa burhan gesgeene dee