Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болов уу?
2017/01/10
Ц.Нямдоржийг Увсаас төрөх дараагийн Ерөнхийлөгч гэж хүлээгсэд бий. Өөрөө ч энэ сонгуульд нэрээ дэвшүүлэх нөхцөл боломжоо хайж, хувийн тоглолтоо хийсээр байна.
Олон жил парламентад сонгогдож, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан түүний намтар, хүрсэн өндөрлөгүүд төрийн тэргүүн болох замыг нэгэнт зассан. “Хатуу үгтэй, шударга улстөрч” гэх тодорхойлолтыг эзэмштэлээ улстөрийн карьерээ бүрдүүлсэн. Сүүлийн таван жил байтугай, насаараа Монголдоо амьдарсан. Энэ мэтчилэн тоочоод байвал Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой нэгэн.
Харамсалтай нь, шударга царайлсан Ц.Нямдоржийн үнэн дүр төрх илчлэгдлээ. Тэрээр хүү Н.Анхбаяраараа дамжуулан Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн хэрэг нь илчигдэж эхэллээ. Бүр баримт нотолгоотой байгаа болох нь тодорхой болсон. Наанаа шударга дүр эсгэж, цаанаа төрийн өмчит үйлдвэрт шахаа хийж хөрөнгөө нэмж суусан Ц.Нямдоржийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хөг нь ингээд өнгөрөв бололтой.
Зочин · 2017/01/10
Хар пиар шүү дээ. Энэ хүн шиг ерөнхийлөгч Монгол улсад хэрэгтэй шүү дээ.
Зочин · 2017/01/10
Hunii ner turiig yamarch undeslelgyigeer gutaah gej oroldoh yumaa. Bicheed baigaa, zahialga uguud baigaa humuus todorhoi baigaa shuu
МАН ЗҮТГЭНЭ · 2017/01/10
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ